Мэлхий-охинд хийсэн мэс засал амжилттай болжээ


Эмма-Грейс Эндрюс гэдэг охин гений маш ховор өвчний улмаас хөл, гарын булчингүй шахам  хорвоод мэндэлжээ.

Жирэмсний 20 долоо хоногтойд эмч нар "Хүүхдийн гар, хөл хачин орооцолдож мушгирсан байна. Иймээс тэр төрөх үедээ нас барах байх. Эсвэл насан туршдаа тэргэнцэрт хадагдах болно. Үр хөндүүлэх хэрэгтэй" гэж зөвлөжээ. Гэвч охины ээж 42 настай Рэйчел Эндрюс болон эцэг Алан нь аборт хийлгэхийг хүссэнгүй.

Рэйчел Эндрюс "Охин маань төрөхөд түүний хөл нь цагирган боов шиг дугуйрсан, бас гар нь нугаларч гадагшаагаа эргэсэн байсан. Яг жижигхэн мэлхий шиг харагдаж байлаа. Аймшигтай гаж согогтой. Гэвч би охин маань заавал явж, гүйж, бүжиглэн, бусад хүүхдийн адил амьдрах болно гэж өөртөө хэлсэн" хэмээн дурсч байна.

Охин төрөх хугацаанаас 7 хоногийн өмнө хийсвэр /кесарево сечение/ аргаар төрсөн аж. Түүнийг 5 долоо хоногтой байхад хөлд нь гипс тавьж шулуун болгохыг оролдов. Гэвч 3 жилийн дараа энэ бүхэн ямар ч үр дүнгүйг эмч нар ойлгожээ. Ингээд Эмма охиныг Лондоны эмнэлэгт шилжүүлэн, мэс засал хийсэн байна.

Мэлхий хөлт хочит 5 настай охинд хийсэн мэс засал амжилттай болжээ. Охин мэс заслын дараа 6 долоо хоног гипстэй байсан. Түүнд зориулан эмч нар булчин сунгах тусгай төхөөрөмж зохион бүтээжээ. Одоо Эмма охин энэ төхөөрөмжийн ачаар бусдын тусламжгүй явж сурч байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.