Наадмын тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаж эхэлнэ
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг соёлын салбар хорооноос мэдээлж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна. Баяр наадмын багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил үнээр буюу Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгөөр худалдаалах юм. Наадмын тасалбарыг 7 сарын 6-наас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхлэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.