Буруу зуршлаасаа татгалзацгаая бүсгүйчүүдээ

Буруу зуршлаасаа салж, эрүүл амьдарцгаая. Үүний тулд та өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй байна...Таны өдөр тутам хийдэг буруу зуршлаас нэрлэж байна. Үүнээс салахыг хичээгээрэй бүсгүйчүүдээ...

1. Өглөөний цайгаа  уухгүй байх


Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс цусан дахь сахарын хэмжээ бага болж тархийг хэрэгцээт тэжээлээр бүрэн хангаж чадахгүйд хүрч доройтуулдаг байна.

2. Их идэх

Энэ нь тархины судасны ачааллыг ихэсгэж, хүний оюун ухааны чадварыг бууруулдаг.

3. Тамхи татах

Энэ нь зөвхөн уушгийг төдийгүй  тархийг  мөн гэмтээдэг байна. Тархийг агшаах бодис тамхинд агуулагддаг ба энэ нь альцгеймерийн өвчинд хүргэдэг аж.

4. Хэт их чихэр хэрэглэх

Хэт их чихэрлэг зүйл хэрэглэх нь уураг тэжээлийн шингээлтэнд саад болдог ба тархины хөгжилд муугаар нөлөөлдөг байна.

5. Агаарын бохирдол

Тархи бол биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг хэсэг бөгөөд бохир агаар  тархин дахь хүчилтөрөгчийг багасгаж, тархины бүтээмжийг бууруулна.

6. Унтаж байхдаа толгойгоо битүүлэх

Унтаж байхдаа толгойгоо хөнжлөөрөө болон бусад зүйлээр битүүлэх нь нүүрстөрөгчийн давхар исэлийг  ихэсгэж, хүчилтөрөгчийн төвлөрлийг бууруулдаг ба  бас тархийг гэмтээх шалтгаан болдог байна.

7. Бага унтах

Унтаж байх үед тархи амардаг. Нойргүйдэл  нь тархины эсийн үхжилтийг хурдасгадаг

8. Өвчтэй байх үедээ тархиа их ажиллуулах

Өвчтэй байхдаа хэт их ажиллах, сурах зэрэг ачаалал өгөх  нь мөн тархины үр ашгийг багасгаж гэмтээдэг байна.

9. Идэвхтэй юм бодох

Бодох нь бидний тархийг  сургадаг ба идэвхтэй бодол огт бодохгүй байх нь тархийг агшаана.

10. Бага ярих

Зөв сэтгэж, харилцан ярилцах нь тархины үр нөлөөг дээшлүүлдэг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.