Дарьганга хийцийн эхнэр хүний өмсгөл, толгойн боолтыг хятадын наймаачид 80 мянган доллараар заржээ
Энэхүү халх монгол эхнэрийн толгойн мөнгөн боолтыг өнгөрсөн жил хятадын наймаачид Төвдөөс гарган ирж иБэй дээр 80 мянган доллараар зарсан юм. Манж Чингийн үеийн халх монгол ноёд эх, эхнэрээ өөд болохоор буян хийхээр эхнэр хүний өмсгөл, толгойн боолтыг Зуугийн бурханд очиж мөргөхдөө Төвдийн том хийдүүдэд өргөл барьц болгон өгдөг байжээ.

Төвдүүд гүн шүтлэгтэй хүмүүс учир өөд болсон хүний эдлэлийг жасын агуулахад өнө удаан жил дарж хадгалж ирсэн байна. Гэтэл хятадууд Түвдийг эзлэн авсны дараа тэдгээр сүм хийдийн жасын агуулахуудыг улсын мэдэлд шилжүүлэн аваад эзэнгүй болгосон тул энэ мэтээр бидний өвөг дээсийн соелын өвийг хар зах дээр гарган зарж байгаа юм.
Энэхүү толгойн мөнгөн боолт нь Дарьганга хийцийнх болно. Даригангын дархчууд мөнгөн утас ороохоороо монгол даяар алдартай билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.