АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско, Сакраменто хотуудад амьдарч буй монголчууд сайхан наадлаа

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско, Сакраменто хотуудад амьдарч буй  монголчууд 7 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Монгол төрийн их баяр Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэжээ.

Наадмыг нээж АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газрын Консул П.Баасанхүү наадамчин олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсний зэрэгцээ Монголын ард түмний гүн ухаан, ахуй соёл, уламжлалын цогц нэгдэл болсон монгол наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа нь эх орноо сурталчлах сайхан арга хэмжээ болж байгааг онцолсон байна.

Энэ үеэр морин хуур, уртын дуу, уухайн түрлэг, хүчит бөхийн дэвээ, хурдан хүлгийн уралдааныг билэгдсэн багачуудын гүйлтийн уралдаан, эвэр нумын эвшээлт, шагайн харваа, язгуур урлаг, яруу найраг, спорт урлагийн тоглолт үзүүлбэр болжээ.

Түүнчлэн наадмын нэгэн гэнэтийн бэлэг нь Пүрэвдоржийн Туулд, Дамбын Дархижав, Дамбын Оюунцэцэг нарт МУСТА цол тэмдэг гардуулан өгсөн яьдал байлаа.

Пүрэвдоржийн Туул МУСТА ээж нь гавъяат дуучин Банзрагч. Бэй Аэриад ирсэн цагаасаа эхлээд олон сайхан урлагийн тоглолтонд оролцож Монгол урлагаа Америкчуудад сурталчилахын зэрэгцээ монголчуудын нэр хүндийг өргөж яваа нэгэн. П.Туул 2006-2013 оны хооронд АНУ-д ажиллах хугацаандаа 30 гаруй их бага хэмжээний тоглолт хийжээ.

Дамбын Дархижав МУСТА боллоо. УАДБЧуулга, Сарны чулуу чуулгат бүжиглэж байсан, 2003 оноос Бэй Аэриад ардын урлагийн олон тоглолтонд оролцож уран гар хэмээх өвөрмөц бүжгээрээ америк нөхдийг бишрүүлж ирсэн нэгэн. Монголчуудын нэрийн хуудас болж яваа энр бүсгүй өнөөдөр Америкийн мэргэжлийн циркт бүжигчнээр ажиллаж байна.

Дамбын Оюунцэцэг МУСТА боллоо. БЦДБЧ-ын бүжигчин. БЦДБЧ-д цэ1990-2001 он хүртэл ажиллахдаа 100 гаруй уран бүтээлд оролцож, түүнээс 10 гаруйд нь гоцлон бүжигчнээр мөн хот, хөдөө орон нутаг болон ОХУ, Итали, Япон, БНАСУ, БНХАУ зэрэг гадаад оронд айлчлан тоглолт хийж монгол улсынхаа соёл урлагийн хэсгээс толилуулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн байна. 1996 онд Батлан Хамгаалах Яамны Цэргийн алдар медалиар шагнагдсан.




Есөн цагаан туганд сүлд хиймороо бадрааж
Ертөнцийн мөнгөн зулайг ээтэн гутлаар тамгалсан
Морьдынхоо хурдаар дэлхийг тойрсон
Монгол түмэн минь сайхан наадаарай!!!



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.