Найруулагч, жүжигчин Т.Алтантуяа балетчдийн тухай кино хийхээр болжээ
Найруулагч, жүжигчин Т.Алтантуяа сонгодог урлаг болон жүжигчдийн дотоод ертөнц, амьдралыг харуулсан кино хийхээр төлөвлөөд байгаа аж. Тэр дундаа Монголын балетчдийн амьрал
уран бүтээлийг харуулсан нэлээд даацтай кино хийхээр төлөвлөж байгаа
бөгөөд гайхамшигт элементийг харуулж график, найруулагч, жүжигчид
зураглаачийн түвшинд ахиц гаргасан бүтээл хийхийг зорьж байгаа гэнэ.


Киноны зураг авалт ирэх намраас эхлэх
бөгөөд киноны гол дүрийг “Бостонбалет” компаны гоцлол бүжигчин, гавьяат
жүжигчин Б.Алтанхуяг бүтээх бөгөөд хамтран тоглогчийг хараахан сонгоогүй
байгаа аж.


Уг киноны найруулагчаар “Ану хатан” киноны найруулагч
Т.Алтантуяа, В.Агар нар найруулж байгаа бол Д.Ангараг зураглаачаар
ажиллах гэнэ. Балетчдийн тухай өгүүлэх уг кинонд зориулж энэ намар
балетийн томоохон тоглолт тавигдах юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







