Арьс залуужуулах үйлчилгээ

Манай салонд IPL гэрэл лазерийн эмчилгээ хийхээс гадна бүтэн биеийн массажны үйлчилгээг үзүүлж байна. Бүсгүй та их ажлын алжаалаа тайлж массаж болон бүх төрлийн гоо сайхны үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

IPL (Intense pulsed light) - Арьс залуужуулах үйлчилгээ

IPL технологи буюу Ксенон гэрлийн тусламжтайгаар сэвх, батга арилгах, үсний ургалтийг зогсоох, булчин чангалах гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээ хийдэг талаар хэдийнээ танилцсан билээ. Энэ удаагийн зөвлөгөөгөө арьсыг хэрхэн энэ технологиор залуужуулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.



Энэхүү эмчилгээ нь үйлчилүүлэгч бүрт тохирох энерги болон тохирсон гэрлийн үелзэлээр хийгддэг ба өндөр энергитэй гэрлээр арьсыг бууддаг. Гол зорилго нь бие махбодийн Коллагений нөхөн төлжих биологийн процессийг сэргээх асуудал юм. Ингэснээрээ арьсний доорх холбогч уургууд (Коллаген) шинэ холбоосийг арьсны гадаргуутай үүсгэж арьсны уяан хатан чанар ихсэн, үрчлээ суусан арьс дахин сэргэж эхэлдэг байна. Ялангуяа Коллаген холбогч уургуудийн урт нь бүдүүрэн богиносож, суларсан холбоонууд дахин чангарч арьсны уяан хатан чанар ихэсдэг байна. Арьсны гадаргуу үйлчилгээний дараа залуу шинэ харагдаж хуучин уяан хатан чанараа буцаан олдог байна. Арьсны нөхөн төлөгдөх процесс удаан хугацаанд явагддаг тул хүссэн үр дүнд хурэхийн тулд курс үйлчилгээ хийгдэх шаардлагатай байдаг. Курс үйлчилгээг дээд тал нь 6 сарын туршид хийх ба, курс үйлчилгээний явцад арьсний нөхөн төлжилтийг шаталсан аргаар сэргээж өгдөг.

Энэхүү үйлчилгээ нь мэс заслын аргаар хийгдсэн шиг улайлт болон сорви үлдээхгүй бөгөөд үйлчилгээний үр дүн нь удаан хугацаанд хадгалагдан үлддэг.
Энэ гэрлийн эмчилгээ нь суларсан унасан болон бүтцээ алдсан нүүр хүзүү цээжний арьсанд илүү тохиромжтой байдаг. Эмчилгээний явцад арьсны нөхөн төлжилтийг сэргээгээд зогсохгүй арьсны нүхжилт, үрчлээ, арьсны цусан мэнгэ, хөгшрөлтийн толбо, тодрон гарч ирсэн цусан судлуудийг багасгах нэмэлт давуу үйлчилгээтэй байдаг. 2-3 үйлчилгээний дараа арьсний бүтэц мэдрэгдэхүйц сайжрах болно.


Судалгаанд оролцогчдийн  арьсанд дараахи өөрчлөлт гарч ирсэн байна:
• 91% арьсны бүтэц сайжирна
• 69% арьсан дахь үрчлээ мэдэгдэхүйц багасна
• 47% арьсны өнгө сэргэнэ
• 78% арьсны нүхжилт мэдэгдэхүйц багасна

Эдгээр үр дүнд хүрэхийн тулд  дээр дурьдсанчилан курсээр эмчилгээ хийлгэх бөгөөд энэ нь хоорондоо сарийн зайтайгаар ойролцоогоор  4-6 удаа явах ёстой байдаг. Нэг удаагийн эмчилгээ нь ойролцоогоор нүүрэнд 20-45 минут  үргэлжлэх бөгөөд биеийн бүх хэсэгт хийх боломжтой юм. Мөн таньд зөвлөхөд энэ нь зөвхөн хөгшрөлт явагдаж буй арьсанд төдийгүй арьсандаа сэтгэл хангалуун биш байгаа хүн бүхэнд боломжтой бөгөөд ерөнхий арьсны харагдах байдал эрс сайжирдаг.

Үнийн хувьд хэр их талбайд хийгдэхээсээ шалтгаалан 1 удаагийн эмчилгээ нүүрэнд дунджаар 120-200 мянган төгрөг байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахийг хүсвэл та манай салонд хандаарай.

Энэхүү арьс залуужуулах арга нь өвдөлт болон ямар нэгэн сөрөг нөлөө үлдээдэггүйгээрээ бусад аргуудаас давуу бөгөөд гол анхаарах зүйл бол эмчилгээ хийлгэж байх хугацаандаа дараах гамийг хатуу барих нь чухал юм.
• Арьсаа хиймлээр (тос болон гэрлийн тусламжтайгаар) 4 долоо хоногийн дотор борлуулахгүй байх
• Эмчилгээний үед тодорхой хэмжээний улайлт болон хавдах тохиолдолд хүйтэн жин тавих
• Арьсний энэ өөрчлөлт нь 2 хоног хүртэл байх боломжтой
• Эмчилгээний үед болон дараах 6 долоо хоногийг нарнаас хамгаалах өндөр хэмжээний  SPF30 (sun protection factor) аас дээш тос хэрэглэх
• Эмчилгээний дундуур хлор ихтэй усанд болон саунд орохгүй байх




Энэхүү аппаратын үзүүлэх бусад үйлчилгээнээс дурьдвал:
 
-Хацрын улаан арилгах
-Арьсны коллагеныг идэвхижүүлэн арьсыг сэргээж, залуужуулах
-Батга арилгаж арьсны өрөвслийг зогсоох
-Торгон үрчлээг арилгах
-Арьсны язралтыг арилгах

Дээрх үйлчилгээг бүсгүй танд уг аппаратаар үйлчлэх албан ёсны эрхтэй Герман улсад мэргэшсэн гоо сайханч  болон 1-р зэрэглэлтэй гоо сайханчид үйлчилнэ.

Мөн АНУ-д маникюр, массаж, гоо сайханчаар суралцаад, тус улсад 5 жил ажилласан ажлын туршлагатай хамт олон танд дараах үйлчилгээг үзүүлнэ.

Массажны үйлчилгээнд:


Бүтэн биеийн массаж
-Спорт массаж
-Халуун чулуун массаж
-Хөлийн массаж
-Гарын массаж
-Нурууны массаж
-Толгойн массаж зэрэг орно.


-Педикюр /2-3 төрлийн гуужуулагчтай/
-Маникюр





Мөн манай салонд:
-Бүх төрлийн шивээс хийнэ, арилгана
-Хөхөрсөн хөмсгийг сэргээнэ гэх мэт гоо сайханы бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ.


Цагийн хуваарь: Өдөр бүр 10.00-21.00

Манай хаяг: СБД Metro Mall их дэлгүүрийн хойно Metro Face beauty & hair salon
Харилцах утас: IPL гэрэл лазер эмчилгээ:  9915-8245, 7012-7475

                           Бүтэн биеийн массаж: 8805-1589




Ая тухтай тохилог орчинд Өөртөө анхаардаг хүн бүхнийг уръя...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zulaa (103.26.194.139) 2014-02-18 16:41:15
Ulaalt arildaggui um bn lee zugeer jaahan budgeted gum
зочин (49.0.158.221) 2013-12-21 20:28:38
ерөнхий арьсны харагдах байдал эрс сайжирдаг гэнээ ямар ч тодорхойгүйдараа нь ямар ч хариуцлага хүлээдэггүй хүмүүсээс мөнгө авах нь гол зүйл нь лазерт явж байхаар сайн гоо сайханчтай сайн бүтээгдхүүнтэй салонд массажинд тогтмол явах нь хамаагүй үр дүнтэй
nar (112.169.153.182) 2013-09-29 15:34:13
unen yumuu hunii nuureer toglochih vii dee itgehed hetsuu l yum bna