”Miss Asia Pacific World 2013” тэмцээнд 19 настай загвар өмсөгч оролцохоор болжээ

Солонгос улсын Сөүл хотноо 10 сарын 15-30-ны өдрүүдэд  зохион байгуулагдах  "Miss Asia Pacific World 2013" тэмцээнд 19 настай Б.Билгүүнзаяа Монгол улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр Монголын сайхан бүсгүй тэмцээний II байрын шагналыг хүртэж байсан туршлагатай нэгэн аж.

"Miss Asia Pacific World 2013" тэмцээнд тавин орны 50 сайхан бүсгүй оролцож оюун ухаан , авхаалж самбаа, жүжиглэлт, дуулах чадвар  гэх мэт төрлүүдээр өрсөлдөж ялагчаа тодруулах юм. Миссийн титмийг хүртсэн сайхан бүсгүй цаашид олон  улсын хэмжээнд загвар өмсөх, сурталчилгаанд оролцох,  кинонд тоглох гээд алдар нэрийг оргилд хүрэх үүд хаалга нээлттэй болох юм байна.













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
dulmaa (202.55.183.210) 2013-07-25 20:40:01
hoorhon yumaa amjilt