Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит “Авъяас” ордон тун удахгүй нээлтээ хийнэ

Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит “Авъяас” ордон ирэх хичээлийн жилийн эхний өдөр нээлтээ хийхээр болжээ.

Дөрвөн давхар “Авъяас” ордныг “Эмоци” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго, С.Тэмүүжин, дизайнер Г.Золцэцэг тэргүүтэй уран бүтээлчид хамтран Сонгинохайрхан дүүргийн “Цамбагарав” худалдааны төвийн ойролцоо байгуулжээ.

Тус төвийн үүсгэн байгуулагчийн нэг С.Амгалан “Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хотын төвд оршдог. Хотын захад хүүхдийн хөгжлийг дэмжсэн байгууллага байдаггүй учир Сонгинохайрхан дүүргийг сонгосон” хэмээсэн юм. “Авъяас” ордонд дизайнер Г.Золцэцэг урлах эрдэм, Г.Нарансолонго, С.Тэмүүжин нар драм, гавьяат жүжигчин Л.Энхцэцэг уран нугаралт, Э.Луттулга уран зураг, “Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс Ч.Содтуяа загвар, олон улсын хэмжээний мастер Т.Батчимэг шатрын дугуйлан хичээллүүлэх юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
солонго (180.235.186.173) 2014-07-21 17:43:15
bagsh nar ni ystoi adsaga shig aashtaisht anhanda saihan l blaa shan aashtai bagsh nar gj hvmvvsd haragddagch hundii bas muuhai haritsaatai
(202.126.89.251) 2013-08-06 15:09:26
Сайхан мэдээ байна Монголын хүүхдийн ордонтой өрсөлдөх хэмжээнд очтолоо хөгжиж дэвжээрэй Ирээдүйн урлагийн оддыг төрүүлээрэй гэж та бүхнээс хүсэн ерөөе