Кембрижийн гүн Уильямийн гэр бүлийн зураг твиттерээр цацагджээ

Кембрижийн гүн Уильям, түүний эхнэр Кейт нарын төрөөд сар ч болоогүй байгаа хүүтэйгээ авахуулсан гэрэл зураг твиттерээр цацагдаж, багагүй шуугиан дэгдээлээ. Учир нь аз жаргал гэрэлтсэн хааны удмын гэр бүлийн энэхүү зургийг тэдний хэвлэлийн албанаас мягмар гаригийн өдрийн 12 цагт олонд дэлгэхээр төлөвлөж байсан ч гурван цагийн өмнө твиттерээр цацагдсан байна.

Уильям, Кейт нар бяцхан ханхүү болоод хайртай нохой “Лупо”-той авхуулсан уг гэрэл зураг Мидлтоны “Bucklebuery” дахь гэрт авахуулсан аж. Кейтийн аав Майкл Мидлтон өвөө болсондоо маш баяртай байгаа бөгөөд зургийг Кейтийн гэр бүлээс твиттерт тавьсан бололтой хэмээн шар хэвлэлүүд шуугиж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.