”Miss Mongolia 2013” тэмцээний шилдэг 23 оролцогч тодорчээ

Монголын мянга мянган охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний анхан шатны шалгаруулалт даваа гаригт МҮОНРТ-ийн байранд зохион байгуулагдлаа.

  "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос шүүгчдийн нэгтгэсэн оноогоор шилдэг 20-н оролцогч шалгаран үлдсэн бөгөөд мөн шүүгчдийн саналаар 3-н охин нэмэгдэж ийнхүү дараа дараагийн шатанд 23-н охин шалгаран үлдсэн байна.

  "Miss Mongolia 2013" тэмцээний анхан шатны шалгаруулалтын ерөнхий шүүгчээр “Мисс Монголиа” холбооны ерөнхийлөгч Д.Сумьяа, шүүгчээр МҮОНТ нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “СИТИ” дээд сургуулийн захирал, доктор профессор Ц.Байгальмаа, “Их урлаг” нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, урлаг судлаач, зураач, МУСТА Д.Энхтайван, Урлаг судлаач Б.Наранзун нар ажилласан юм. Мөн тэмцээний хөтлөгчдөөр МҮОНТ-ийн хөтлөгч А.Мөнхбаатар, МҮОНТ-ийн хөтлөгч Г.Ханхүү нар ажилласан бөгөөд ерөнхий продюсороор МҮОНТ-ийн 2-р нэгдлийн дарга Д.Наранцэцэг нар ажиллажээ.

"Miss Mongolia 2013" тэмцээний анхан шатны шалгаруулалтандаа тэнцэж тэргүүн миссийн төлөө өрсөлдөх эрхээ авсан охидыг хувийн дугаар болон овог нэрээр нь танилцуулъя.

  1. А.Азжаргал- Хувийн дугаар 1
  2. С.Батцэцэг- Хувийн дугаар  4
  3. Д.Солонго- Хувийн дугаар 5
  4. Д.Цогцолцэрмаа- Хувийн дугаар 6
  5. Б.Цацрал- Хувийн дугаар 9
  6. Э.Дэлгэрмаа- Хувийн дугаар 11
  7. Д.Биндэрьяа- Хувийн дугаар 12
  8. Р.Хишигдэлгэр- Хувийн дугаар 15
  9. Н.Ануцэцэг- Хувийн дугаар 18
  10. Ц.Сувд-Эрдэнэ- Хувийн дугаар 20
  11. С.Цэрэндулам- Хувийн дугаар 28
  12. Н.Ану- Хувийн дугаар 30
  13. Т.Амарзаяа- Хувийн дугаар 32
  14. Н.Нармандах- Хувийн дугаар 35
  15. Б.Баярцацрал- Хувийн дугаар 40
  16. Номин-Эрдэнэ- Хувийн дугаар 45
  17. Б.Оюундарь- Хувийн дугаар 49
  18. Б.Баттогтох- Хувийн дугаар 50
  19. Д.Мөнххүслэн- Хувийн дугаар 67
  20. М.Нарангэрэл- Хувийн дугаар 75
  21. А.Ариунтуул- Хувийн дугаар 10
  22. Г.Сарантунгалаг- Хувийн дугаар 53
  23. Ц.Аззаяа- Хувийн дугаар 73

   Ийнхүү шалгаран үлдсэн 23-н охидоос маань 3-н охин "Miss Mongolia" тэмцээний ялагчдаар тодорч олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болох бөгөөд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх юм.

Сонирхуулахад “Miss Mongolia 2013”  тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах шилдгийн шилдгүүд ирэх сарын 13-ны өдөр УДЭТ-ын тайзнаа болох эцсийн шалгаруулалтаар тодрох ажээ.

 Зохион байгуулагч:
"Мисс монголиа" холбоо
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи
Мэдээллийн албан ёсны онлайн түгээгч:
Монголын №1 мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт
Хамтран зохион байгуулагч:
"DUAL ZET" Студи

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.