Жудогийн дэлхийн аварга М.Уранцэцэг эх орондоо ирлээ
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо
бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн ОУХМ М.Уранцэцэг, мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Д.Амартүвшин тэргүүтэй жүдочдын хөлөглөсөн нисэх онгоц өнөөдөр 04.05 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан юм. ДАШТ-д амжилттай оролцож, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарсан жүдочдыг Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийнхэн, гэр бүлийнхэн нь угтан авлаа.

Түүнчлэн Монголын жүдо бөхийн түүхэнд ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн төрөлд анхны алтан медалийн эзэн болсон М.Уранцэцэгийг тосохоор Баянхонгороос өвөө С.Арвин нь хүрэлцэн иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.