Украйны дуучин Анастасия Приходько бэлтгэлийн хувцастай хуримлажээ

Украйн улсын дуучин Анастасия Приходько сүйт залуутайгаа хамт гэрлэлтээ батлуулахдаа бэлтгэлийн хувцастай очжээ. Залуу хос адилхан бэлтгэлийн хувцас өмсөж, бөгж солилцсон байна. Хуримын цагаан даашинзаар гангараагүй ч Анастасия Приходько аз жаргалтай байгаагаа өөрийн блогтоо бичсэн байна. Тэрбээр “Одоо бид эхнэр, нөхөр боллоо. Хайртай хүнтэй байхаас өөр юу хэрэгтэй юм бэ” гэжээ.

Дуучин бүсгүй одоогоор шинэ нөхрийнхөө нэрийг ихэд нууцалж байгаа бөгөөд чухам яагаад бэлтгэлийн хувцастай хуримлах болсноо ч тайлбарлаагүй байна. Өмнө нь Анастасия Приходько бизнесмен залуутай амьдарч байгаад салж байжээ. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.