Өндөр өсгийтэй гутал хөлийн ясны ачааллыг багасгадаг
Хөлийн өсгий эвэршиж хатуурах үед ямар арга хэмжээ авах вэ. Ялангуяа өсгийтэй гутал өмсөх үед өвдөөд байх юм?
-Хөлийн өсгийд эвэр болон яс ургахад маш их өвддөг. Тэгвэл энэ үед гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч, хөлөө яаж арчлах талаар зөвлөгөө өгье. Хөл чинь хүчтэй өвдөх үед юуны түрүүнд та хөдөлгөөн багатай байж бүлээн усанд хөлөө дүрж аажмаар усны дулааныг нэмэгдүүлж, түүндээ 20 минут байлгаж, шөнөдөө өсгийдөө бүлээн жин тавиарай.

Харин жин тавихдаа бүлээн усанд хэд давхарласан марль норгоод, усыг нь гоожоод байхгүгээр базаж, өвчтэй газраа тавин дээрээс нь чийг нэвтрэхгүй цаасаар хучиж хөвөн тавь, бинтээр орооно.
Ийм бүлээн жинг 6-8 цаг тавьж болно. Хөлийн өсгийд яс ургасан тохиолдолд зөөлөн резин, эсгий, хөвөн зөөлөн материалаар өсгийдөө зөөлөвч хийж, өмсөх нь ясны ургацаг болон орчиныхоо эдийг гэмтээхээс хамгаалах, өвдөхийг багасгах ашигтай.














