“Miss and Model” мэргэжлийн моделийн фестивалын шилдэг 11 оролцогч шалгарлаа

Тэмцээний анхан шатны шалгаруулалтаар шилдэг 11 оролцогчид шалгаран үлдсэн бөгөөд шалгаруулалт нь олон улсын моделийн тэмцээний үндсэн төрлүүдээр явагдсан юм. Түүнчлэн шүүгчдийн зүгээс оролцогчдод сугалаа сугалуулан дүр бүтээлгэсэн бөгөөд өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгийг нээн харуулсан чухал шалгаруулалт боллоо.
Ийнхүү анхан шатны шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан “Miss and Model” фестивалын ерөнхий зохион байгуулагчаар “Андра модель агентлаг”, “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Ubs Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-r байр “Miss Model of the World 2013”, 2-r байр “Top model of the World 2014”, 3-r байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.
Харин маргааш “Miss and Model” фестивалын "Бикини" шалгаруулалт болох аж.













