Ганц бие найздаа хэлж болохгүй зарим үгс

Найз хүүхнүүд уулзаад хоорондоо хамгийн их ярилцдаг сэдэв юу вэ? Мэдээж нэг нэгнийхээ хайр дурлалын амьдралын талаар. Саяхан гэрлэсэн найз хүүхнээсээ гэр бүлийн амьдралынх нь талаар яриулах гэж, эсвэл сүй тавьсан найзынхаа бөгжийг харах гэж найзууд яаран “цугладаг” билээ. Удаан ганц бие яваа бүсгүйчүүд ихэвчлэн ярианы төв бололгүй, орхигддог. Тэгээд найзууд нь хааяа нэг түүн дээр төвлөрч ярихдаа, ганц бие эмэгтэйн сэтгэлийг сэвтүүлэхээр үгсийг хэлж орхидог юм. Тэгвэл single найзынхаа шархыг хэрхэн хөндөхгүй байх вэ?

1. Чи хүнтэй уулзаж байгаа юу? Яагаад ганцаараа яваад байгаа юм?
Ганц бие хүүхнүүдэд энэ асуултанд тохирсон таатай хариулт огт олддоггүй. Тэд өөрсдөө ч яагаад ганцаараа яваагаа мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд л тэд аль болох ухаантай хариулт хэлэх гэж толгойгоо өвтгөнө гээч. Энэ асуултыг хэтэрхий олон тавьбал найз чинь таньтай уулзахаас зугтаадаг болох вий.

2. Ийм сайхан бүсгүйг яагаад хүмүүс тоодоггүй байна аа?
Та түүнийг аль болох “өргөх” гэж л энэ үгийг хэлсэн тийм үү? Гэхдээ таны энэ үг ганц бие эмэгтэйчүүдэд яг доромжлол шиг сонсогддог нь нууц биш. “Хэнд ч тоогдохооргүй”-дээ биш, зөв хүнтэйгээ учраагүй яваа болохоор л тэд ганц бие байгаа гэдгийг санаарай.

3. Би чамайг найзтайгаа танилцуулж өгөх үү?
10 бүсгүй тутмын нэг нь найзаараа зуучлуулж хүнтэй танилцахаас дургүйцдэг. Түүнд гайхалтай тохирох сайхан эрийг таньдаг байлаа ч, энэ үгийг хэлэхдээ болгоомжил. Түүний хувьд энэ нь “арга ядсан” зүйл ч байж мэднэ.

4. Чи хэзээ гэрлэх гэж байна?
Ганц бие бүсгүйчүүдийн энэ асуултанд дургүй байдгийн шалтгаан нь, тэд үүнд үргэлж “Мэдэхгүй” гэж хариулсаар байгаад залхчихсан байдаг. Таны найз Вангагийн, эсвэл Нострадамусын удамтай биш л бол, тааж мэдэхгүй ирээдүйг нь түүнээс бүү шалгаа.

5. Чи интернэтээр танилцах үйлчилгээнд бүртгүүлж үзсэн үү?
Бүсгүйчүүд өөрсдийнхөө хүслээр танилцах үйлчилгээнд бүртгүүлсэн бол өөр хэрэг. Харин найз нь санал болгосон учраас л, онлайнд өөрийнхөө тухай мэдээллийг бичих нь эмзэг хүүхнүүдийн хувьд гутамшигтай хэрэг.

6. Тавилан байвал та хоёр учирч л таараа.
Энэ үгний хамгийн муу хор уршиг нь, таны найз тохирсон хүнтэйгээ уулзалгүй удах тусмаа “Би ганцаараа л байх хувьтай юм байна” гэж бодох болно.

7. “Чи зүгээр л ______ хэрэгтэй.”
Эрчүүдтэй сээтэгнэх. Гадуур гарах. Тод өнгийн хувцас өмсөх. Илүү ярих. Бага ярих. Санаачлагыг гартаа авах. Өөрийгөө гайхуулах. Илүү нууцлаг байх. Илүү задгай байх. Үсээ тайруулах. Үсээ ургуулах. Яг юу хүсч байгаагаа ойлгох. “Profie”-ийн зургаа солих. Жаахан хичээх. Өөр тийшээ нүүх.

8. “Хөөх, би ямар азаар хүнтэй суугаа вэ.”
Түүний хажууд ингэж "гайхуулах" хэрэг бий гэж үү? Үгүй л болов уу.

9. "Би чам шиг ганц бие байсан ч болоосой. Чи үнэхээр азтай юм аа.”
Мэдээж тэд “Харин тийм ээ, чи ч гэсэн яг одоо нөхрөөсөө салчих” гэж танд хэлэхгүй нь лавтай. Ганц бие бүсгүйчүүд илүү их цаг завтай байдаг нь үнэн ч, ингэж хэлэх нь тэдний сэтгэлийг засах гэсэн ядруухан оролдлого шиг санагдах болно. Яг үнэндээ та дотроо эр нөхрөө олсондоо баяртай л байгаа шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
a (103.26.193.17) 2014-06-24 15:40:22
helj l bn biz tooxgui bx gedeg hamgiin saixan
zochin (103.10.21.68) 2013-11-01 21:39:52
haramsaltai ni gants bie humuust edgeerees oor heleh ug baihgui
zolzaya (202.126.91.182) 2013-11-01 11:10:55
neeh durgui hurgeed baih asuult bish l bnashd harin ch zarim ni urmiin ug bolson asuult bna xaxaxa shal hachin sudalgaa notolgoo baigui sanaanaasaa yum zohioj bichih yumaa lol
(222.31.212.23) 2013-10-08 11:23:09
bas neg teneg sonsogddog ugiig nzud bitii helj baigasai nohorgui ch gsn geni saitai hunees huuhedtei bol gdg
yalguun (103.10.21.61) 2013-10-08 08:54:48
bi gants bi dandaa ene ugiig sonssdog
о (1.36.72.242) 2013-10-06 22:37:13
яанаа ихэнхий нь найздаа хэлж байсын байнакк одоо болихоос
zoloo (112.72.13.187) 2013-10-06 16:17:24
Estoi vnen vgvvd bn Bi single teed ene asuultanuudad vnen goliosoo durgv Neg asuult dutuu bnchi xvvxedtei boloxgv yumuu tenet asuult bgazdee Noxorgv xvniig yaj xvvxedtei bolgox gee bol Ene Niitleliig zarim neg yumtai garuud n sain unshaasai daa