Төрийн ордны 222 200 дахь зочиноор ЧД-ийн иргэн Д.Болормаа тодорчээ

Шинэчлэлийн Засгийн газрын анхны хуралдаанаар Төрийн ордныг түмэн олонд нээлттэй болгох шийдвэр гарсан бөгөөд жил гаруйн хугацаанд 222 200 гаруй иргэн Төрийн түүхийн музейтэй танилцжээ. 2013 онд Тулгар төрийн 2222 жилийн ой тохиож буйг бэлгэдэн өнөөдөр 222 200 дахь зочиноор тодорсон Чингэлтэй дүүргийн иргэн Д.Болормаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэж, бэлэг гардууллаа.


Өнгөрсөн оны 08 дугаар сарын 26-нд Засгийн газрын шийдвэрээр Эзэн Чингисийн хөшөө цогцолбор, Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосноор иргэд Төрийн түүхийн музейтэй танилцан, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэх болсноос гадна энэ 10 дугаар сараас кино танхимд төрийн түүхийн тухай кино үздэг болоод байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.