Шаргал үст бүсгүй цэргийн музейн даргаар томилогджээ
Украйны цэргийн түүхийн музей бол батлан хамгаалахын гол музейд тооцогддог бөгөөд Киевийн Офицерүүдийн ордонд байрладаг ажээ. Саяхан тэндэхийн гүйцэтгэх захирлыг гэнэт сольж, 23 настай шаргал үст бүсгүйг томилсон явдал олныг шуугиулжээ. Гэхдээ 30 настай нүдэнд дулаахан залууг тавьсан бол хуучин захирлыг нь яаж ч гэнэт халсан байсан хүмүүс тийм ч их тоохгүй л байсан гэдэгт итгэлтэй байна.

Цэргийн музейн захирлын хэлж буйгаар Батлан Хамгаалахын шинэ дарга
гарсны дараа энэ өөрчлөлт хийгдсэн байна. Эхлээд “Батлан Хамгаалахын
Музейн системийг үүсгэгч”-ийг, шинжлэх ухааны кандидат, хурандаа В.
Карповыг суудлаас нь бүдүүлгээр огцруулжээ.


Түүний орыг Владислав Таранец авсан нь тэр
даруйдаа нэгдсэн штабад удирдах албан тушаал хашиж байсан музейн
гүйцэтгэх захирал, хурандаа Абрамовыг халжээ. Ингээд түүний суудалд
Анастасия Фурман гэгч залуухан хадагтайг залсан түүх энэ юм байна.
Сайтад тавигдсан мэдээгээр Фурман бүсгүйн ээж нь Батлан Хамгаалах Яамны
шинэ сайдын бизнес хүрээний танил нь юм байна. Музейн ажилчдын ярьсанаар
шинэ даргынх нь хамгийн анхаарал татсан зүйл нь одоогийн байдлаар маш
ойр ойрхон сольдог олон төрлийн машинууд нь ажээ.
Таны үзэж байгаа эдгээр зургууд бол Музейн дарга Фурман.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







