Николь Шерзингер Лондонгийн ресторанд хооллохоор ирэхдээ дотуур хувцасгүй байжээ

Хуучин найз залуу Льюис Хэмилтонтойгоо эргэн нийлсэн нь Николь Шерзингерийн  сэтгэл санааг нэлээн өргөж өгсөн бололтой. Энэ нь түүний гэнэтийн шинэлэг цочирдуулсан үйлдлүүд хийж эхэлсэнийг харахад ойлгомжтой байгаа юм. 35 настай дуучин бүсгүй Лондонгийн нэгэн ресторанд болсон үдэшлэгт явахдаа маш өвөрмөц хувцас сонгожээ.

Харин хэтэрхий ил задгай юм биш байгаа? Сүүлийн саруудад “Pussycat Dolls хамтлагийн болон хамтлагийн гоцлол дуучин бүсгүйн  хувьд нэлээн тайван биш өнгөрчээ. Энэхүү олон нойргүй шөнүүд болон хэт тураалд орж ирсэний шалтгаан нь түүний найз залуу “Formula 1″-ийн тамирчин Льюис Хэмилтоноос салсантай холбоотой байх магадлалтай аж. Гэхдээ тэр 2 ойлголцож эргэн нийлсэнээр дуучин бүсгүйн хувьд аз жаргалаар бялхжээ. Түүний баяр хөөрөө илэрхийлэх нэгэн  хэлбэр бол ил задгай хувцаслах явдал байлаа.

Саяханы нэг өдрүүдэд Николь Шерзингер Лондонгийн нэгэн ресторанд болсон найзынхаа төрсөн өдрөөр тэр тайчигч эмэгтэйг санагдуулам хувцас өмсөн иржээ. Биеэ барьсан мөнгөлөг саарал өнгийн комбинзан хувцас нь хажуугаараа болон дээрээсээ доош шагай хүртлээ ил задгай байжээ. Тэрээр дотуур хувцасаа гэртээ орхисон нь ойлгомжтой байлаа гэж эргэн тойрныхон хүмүүс ярилцсан гэнэ.


Энэхүү загварлаг хувцасыг Английн загвар зохион бүтээгч Жулиен Макдональд бүтээжээ. Тэрээр урьд өмнө нь Каили Миног, Беонси зэрэг олон одуудын хувцасыг урлаж байсан юм. Гэхдээ Николийн өмссөн ил задгай комбинзан нь дуучин бүсгүйд дэндүү сайхан зохиж байгааг үгүйсгэх аргагүй билээ. Бүсгүй та санал нийлэх үү? Энэхүү комбинзан нь тайзан дээр эсвэл кино зураг авалтын үеэр муур эмэгтэйн дүрд өмсөхөд илүү зохимжтой байх.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.113.141) 2013-11-15 22:36:27
санал нийлэхгүй бназалуу сайхан бие хэзээ ч дахин олдохгүй юмодоо гайхуулж байх хэрэгтэй
oduud (202.179.20.137) 2013-11-15 12:15:46
ene oduud odoo dandaa sensaatslaal ywhiin nikol kim kardashian geel manaid bolhoor ariunzul zoloo purewmaa ntr geel zunduu l bn doo
(180.149.80.121) 2013-11-15 12:02:05
kk yun daashinz ve daashinz bishiim bish uu