Өнөөдрөөс эхлэн нийслэлийн зарим хэсэгт цахилгааны түр хязгаарлалт хийнэ
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл III, IV хорооллын хойд хэсэг, VI
бичил хорооллын хойд, Саппорогийн хойд талын гэр хороололд өдөрт хоёр
цагийн хугацаанд цахилгаанаар түр хязгаарлахаар болжээ. Учир нь
нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан
зарим дэд станцыг засварлахаар болсон байна.

Тухайлбал, 110/10 кВт-ын “Баруун” дэд станцын 10 кВт-ын I, II секцэд шинэчлэлт хийх гэж байгаа аж. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг Улаанбаатар хотын I, III, IV, X хорооллын 1186 аж ахуйн нэгж, 23814 айл өрхөд дамжуулдаг ажээ. Үүнд нэгдүгээр зэрэглэлийн онцгой хэрэглэгчид болох III эмнэлэг, ГССҮТ, “Ачтан” эмнэлэг, дулааны насос станц-6 багтдаг юм байна. Энэхүү дэд станцын 10 кВт-ын реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн тоноглолууд нь хуучирснаас болж гаднын богино залгаа үүсэх үед гэмтлийг даахааргүй болжээ. Тиймээс засварын явцаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт хийх өдөр өөрчлөгдөх магадлалтай тул иргэд, аж ахуйн нэгжийг эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахыг анхааруулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.