Бүсгүйчүүдээ хамтдаа туслая

Өчигдөр цахим ертөнцөд энэ эмэгтэйн амьдрал нилээдгүй шуугиан тарьсан. Хэдий өөрийнх нь бас тэр арчаагүй эрийн буруу ч , яг одоо түүнийг буруутгах биш,Монголчуудын халуун сэтгэлийн тус хэрэгтэй байгаа юм. Хамгийн сэтгэл өвтгөмөөр зүйл нь энэ бяцхан үрс ямар ч буруугүй. Гэтэл ухамсаргүй эцэг эхийнхээ өмнөөс өвлийн хүйтэнд өлсөж, даарч бээрэн хэвтэж байна. Эх хүн харахад дэндүү эмзэглэмээр санагдаж байна...
Тиймээс бүсгүйчүүдээ түүнд туслацгаая!
Мөн охид маань ч өөрөө өөртөө дүгнэлт хийн ухамсартай байх хэрэгтэй!!!

Сэтгэл өмрөөд л .Байнга л бодогдоод байх юм... Айлын хашаа түрээслэн 4 хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаа 21 настай эх. Тэрээр дөнгөж 21 настай 4 хүүхэдтэй. Хамгийн том охин нь 3 настай , харин дараагийн нь 1 нас 6 сартай. Харин хамгийн бага нь ихрүүд дөнгөж 3хан сартай юм. Нөхөр нь хаяад явчихсанаас болж ямар ч орлогогүй болсон. Өөрөө нялх биетэй, олон хүүхдээ харах хэрэгтэй тул ажил хийж чадахгүй , ихрүүдийнхээ 120мянган төгрөгөөр л болгож амьдардаг юм байна. Үнэндээ идэх хоолгүй, түлэх түлээгүй, түрээсийн мөнгөө өгч чадахгүй энэ ам бүл тун зутруухан байдалтай байна. өдрөөс өдөрт хүйтэрч гэр нь хүйт дааж хүүхдүүд нь даарч бээрнэ.

Идэх хоол ундгүйгээс дөнгөж амаржсан эмэгтэйн хөхөнд сүү орохгүй ихрүүд нь уйлсан байдалтай. Нөхөр нь энд тэнд харуул, хамгаалагч хийдэг ч байнга хаяад явчихдаг. Намайг байхгүйд болж л байгаа биз дээ гээд тоодоггүй. ах дүүс , ойр орчмын хүмүүс нь тусладаг ч байнга туслалцаа аваад байх хэцүү. Аргаа бараад хорооны нийгмийн ажилтандаа хандаж хүнсний талонд хамрагдаж чаджээ. Ядаж гурван настай охиноо цэцэрлэгт өгье гэхээр хахуул нэхэж “халаас руу нь өнгийгөөд”хараад авдаггүй гэнэ . Гэрийн гадаа нь тал шуудай нүүрснээс өөр зүйл үнэндээ алга. Яах вэ энэ эмэгтэйг, энэ хүүхдүүдийг үнэхээр зүрх зүсэгдэх шиг л боллоо. Хүүхдүүдийн ирээдүй үнэндээ бүрхэг байна. Тиймээс 4 хүүхдийнхээ төлөө амьдралын төлөө хэрхэж, юу хийхээ сайн мэдэхгүй байгаа энэ залуу эмэгтэйд тус болчих сайхан сэтгэлтэй хүмүүс байна уу .  Энэ дансны дугаарлуу шилжүүлнэ үү өөр дугаар бол хуурамч.

Гэрийг нь, утсыг нь асуусан байна. Нэг мөсөн биччихэе. Хайлаастын 17р буудал гэж байдаг даа. Тэр хавьд байдаг юм билээ. Утас нь 88169649.

 Эрдэнэсүрэн Хаан банк:-5032570658

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (202.131.226.221) 2013-12-02 16:45:28
yaanaa yasan hetsuu yum be yagad huuhduudee ingej zowooj bgan bee