“Гоёл 2014” наадмын ”Топ модель” өргөмжлөлийг загвар өмсөгч С.Ариунбилэг хүртлээ

Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий “Гоёл” наадмын энэ жилийн тэргүүн дээд шагнал "Топ модель" өргөмжлөлийг “Гоёл 2014” наадмын "Шилдэг загвар өмсөгч" өргөмжлөлийн эзэн, монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг хүртлээ.


  С.Ариунбилэг нь “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл, “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл тус тус хүртэж байсан нэгэн юм. Мөн “Miss World”, “Miss World Univercity”, “Miss International”, “Miss Continental” гэх мэт олон улсын олон арван тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг гаргаж яваа авъяаслаг загвар өмсөгч юм.

Мөн "ТОП МОДЕЛЬ" өргөмжлөлд нэр дэвшээд байсан загвар өмсөг О.Ариунзул, Амархүүтай хамт “Гоёл -2014” наадамд ирсэн зочидод зориулан тайзан дээр хамтдаа “Cool Love” дуугаа дуулж, хайр сэтгэлээ дахин баталгаажуулжээ. Ямартай ч тэднийг эргэн нийлсэнд олон хүмүүс талархаж, тасралтгүй алга ташсаар байсан гэнэ. 

Ингээд шинэхэн "ТОП МОДЕЛЬ"-доо нийт уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.