Дур булаам бүсгүй Скарлетт Йоханссоны гоо сайхны нууцаас
Холливудын халуухан бүсгүй Скарлетт Йоханссон гоо сайхны нууцаасаа хуваалцлаа:
Скарлеттыг түүний гоо сайхан нь дэлхийн хэмжээний од болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүний пин-ап стилийн үс засалт, талимаарах нүд, зузаан уруул… Ер нь түүний уруул нь өөрөө түүний нэрийн хуудас нь гэж хэлж болно. Скарлеттын уруул эхлээд Вүүди Алленыг, дараа нь Доменико Дольче, Стефано Габбанна нарыг өөрийнхөө өмнө сөхрүүлж чадсан. Хөөрхий Вүүди түүнд зориулж кино зохиол хүртэл бичиж байна. Харин D&G Скарлеттыг гоо сайхны брэндийнхээ нүүр царай болгосон.

-Make up-аа өөрөө хийдэг гэсэн. Хэнээс сурсан бэ?
Би ээжийгээ нүүрээ будаж байхыг нь харах дуртай байсан. Багс, энгэсэг, хацрын энгэсэг нь намайг жинхэнэ ховсддог байлаа. Би ээжийгээ харсаар байгаад л нүүрээ будаж сурсан даа. Ээж маань ч эмэгтэй хүн өөрийгөө арчлах нь хамгийн чухал зүйлийн нэг гэдэг байж билээ.
-Одоо домогт make up artist Пат МакГраттай хамтран ажилладаг гэсэн. Тэр чамтай ямар нууцуудаасаа хуваалцсан бэ?
Жишээ нь Пат МакГрат намайг улаан уруулын будагт дуртай гэдгийг мэднэ. Тиймээс надад улаан уруулын будгийг хэрхэн зөв түрхэх аргыг зааж өгсөн. Уруулын будгаараа уруулаа будахаас айх хэрэггүй, бийрээрээ зөвхөн контураа засаарай. Ингэж чадвал уруул зузаан харагддаг.
-Чиний косметикийн цүнхэнд байдаг must have?
Тод улаан уруулын будаг, уртасгах үйлчилгээтэй хар сормуусны будаг, хар хүрээлэгч, алтлаг өнгөтэй нүдний тень. Мэдээж бие борлуулагч: би биеэ шарах дургүй болохоор борлуулагч надад тус болдог юм.

-Юуг өдөр тутамдаа хэргэлдэг вэ?
Би өдөр бүр нүүрээ буддаг. Энгийн үед төдийлөн тод будахгүй л дээ. Хэн нэгэнтэй тааралдвал, учирвал би муухай харагдахыг хүсэхгүй байна. Талханд гарахдаа ч би жаахан ч болтугай буддаг. Зураг авхуулах үедээ крем хэрэглэдэг. Гэхдээ кремийг өдөр тутамдаа хэрэглэдэггүй.
-Арьсаа чийгшүүлж, цэвэрлэхдээ юу хэрэглэдэг вэ?
Арьсны эрүүл мэнд биеийн дотоод эрүүл мэндээс маш их хамааралтай байдаг. Тиймээс би био хүнс хэрэглэж, маш их хэмжээний ус уудаг. Саяхан Manuka гэдэг зөгийн балтай маскны тухай мэдэж авсан. Би эхлээд нүүрээ ууранд чийгшүүлээд дараа нь зөгийн бал түрхдэг. 15-20 минутын дараа нүүрээ зүгээр л угаадаг. Арьс зөөлөрч, улаалт арилдаг. Чухал арга хэмжээний өмнө би энэ маскийг заавал хэрэглэдэг. Маск тавьсны дараа нүүр ч будаг сайн авдаг.
-Зөвөлгөө өгөөч?
Ядарсан үедээ, мөн нүүрэн дээр улаан толбо гарсан үед би нимбэгний шүүс хэрэглэдэг. Устай холиоод л хэргэлчихдэг. Оскар ч юм уу, Алтан Бөмбөрцөгийн өмнө би энэ аргыг таван орой дарааллаж хийдэг. Ингэснээр арьс маш сайхан гэрэлтдэг дээ.
-Үсний өнгө, тайралтаа хэр их өөрчилдөг вэ?
Үс чинь ямар өнгөтэй байхад дуртай вэ? Би байгалаасаа шаргал үстэй. Тийм болхоор энэ байдлаараа л байх дуртай. Найруулагчдын “тушаалаар” үсээ янз бүрийн л өнгөөр будуулж байсан. Гэхдээ би буцаад л шаргал үст болчихдог. Үсний өнгө, тайралтаа ямар нэгэн дүрийн төлөө өөрчлөх нь надад таалагддаг. Харин үсээ янз бүрээр засдаг. Дээш нь шуух их дуртай, элегант харагддаг юм.

Хэрэв залуусын парти дээр очих гэж байгаа бол үсээ сул тавиад буржийлгадаг. Ингэх нь харин секси харагдуулдаг шүү. Би бас маникюр, педикюр хийлгэх, заримдаа өөрөө хийх их дуртай. Эмэгтэй хүн ер нь төгс харагдах ёстой гэж би боддог.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hishgee
(27.123.214.101)
2013-12-05 16:35:10
Minii shuteen uneheer bur uneheer saihan emegtei3
0
0
0
Хариулах