Уэльсийн гүнж Дианагийн амьдралын тухай өгүүлсэн “Caught in flight” түүхэн кино шүүмжлэлийн бай болж байна

Emegteichuud.mn сайт энэ долоо хоногт Уэльсийн гүнж Дианагийн амьдралын тухай өгүүлсэн “Caught in flight” түүхэн уран сайхны киног онцолж байна.

Холливүдийн жүжигчин Наоми Уоттс Уэльсийн гүнж Дианагийн амьдралын тухай өгүүлсэн “Caught in flight” хэмээх уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Одоогоос 16 жилийн өмнө авто ослоор өөд болсон Диана гүнжийн амьдралын сүүлийн хоёр жилийн тухай гарах тус кино нь өнгөрсөн 9-р сарын 26-нд албан ёсоор нээлтэ хийжээ. Тус кино Лондон хотноо эхний нээлтээ хийсжэ байна.

Киноны найруулагчаар: Оливер Хиршбигель

Киноны гол дүрд: Наоми Уоттс, Навин Эндрюс, Дуглас Ходж, Жеральдин Жеймс, Чарльз Эдвардс, Дэниэл Пайрри  нар тогложээ.



Дианагийн амьдралын сүүлийн хоёр жилийг харуулсан уг кинонд гүнжийг “буруу номтон”-д дурласан, ганцаардаж, цөхөрсөн бүсгүй гэж харуулсан боловч угсаа залгамжлах ханхүү төрүүлсэн эх хүн гэдгийг нь огт харуулаагүй байна. Кинонд хунтайж Уильям, Харри хоёрыг онгоцны буудал дээр сүүлчийн удаа ээжийгээ харж, үдэж байгаагаас өөр дүрслэл байхгүй нь шүүмжлэл дагуулж байгаа аж.

Уэльсийн Диана гүн­жийг оршуулах үеэр дүү нь түүнийг хамгийн их “ангуучлагдсан” хүн бай­сан хэмээн гашуунаар дурс­сан байдаг. Паппарацци гэрэл зураг­чид алхам бүрийг нь мөш­гиж байсан энэ бүсгүй Пари­сын Сена мөр­ний эрэг дээрх Альма хон­гилд сүүл­­чийн амраг Доди аль-Файедын хамт авто машины ослоор нас барснаас хойш 16 жил өнгөрчээ. Түүний үхлийн ту­хай маргаантай олон таамаг бай­­­даг. Францын цаг­даа нарын дүгнэлт түүний жолооч бай­сан Хенри Пол согтуугаар ма­шин жолоодож явснаас осол гаргасан гэж гарсан боловч Доди аль-Файедын эцэг, “Paris Ritz” зочид бууд­лын сүл­жээний эзэн энэ хэр­гийг Их Британийн “MI6” тус­гай алба зохион байгуул­сан бөгөөд ард нь Эдинбур­гийн гүн байсан гэдэгт одоо ч эргэлздэг­­гүй юм. Уэльсийн гүнж  сай­хан сэт­гэл, энэрэн­гүй үйлсээрээ олон сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн ч хамгийн ганцаардмал хүн байсан билээ. Англи охидын мөрөөдөж л чадах бүхэн түүнд байсан ч амьдрал нь үлгэр шиг байсангүй. Ахархан мөртлөө гайхамшигтай амьдрал туулсан энэ бүсгүйтэй холбоотой сэдэв  өнгөрсөн 16 жилийн хуга­цаанд огтхон ч хуучраагүй юм.



Түүний хүү, хунтайж Уильям аав болж,  Дианагийн амьд­ралын сүүлийн жилүүд, хайр дурлал, амрагийнх нь тухай өгүүлсэн “Диана” нэр­тэй кино дэлгэцийн бүтээл болсноор Диана гүнж дахин хэв­лэлийн баатар болж эхэл­жээ. “Vanity Fair” сэтгүүл сая­­хан нэрт гэрэл зурагчин Марио Тестиногийн авсан Диана гүнжийн сүүлчийн зур­гийг нийтэлсэн юм. Диана гүн­­­жийн амьдралын нэг хэс­­­гийг харуулсан “Диана” нэртэй киног Гер­­маны найруу­лагч Оли­вер Хирш­бигель найруулжээ. Кинонд Диана гүнж болон түүний нууц ам­раг байсан гэгддэг пакистан гарал­тай зүрхний мэс засалч Хаснат Хан хоёрын амрагийн харьцааны тухай өгүүлжээ. Диана гүнжийн дүрд англи гаралтай австрали жүжигчин Наоми Ваттс тоглосон юм. Шар­гал үст энэ жүжиг­чин бүсгүйг “Малхолланд драйв”, ”Кинг Конг” зэрэг киноны дүрээр нь үзэгчид мэдэх билээ. Гэвч энэхүү дэлгэцийн бүтээл өнгөрсөн зун трэйлерээ цацсанаас хойш багагүй шүүмжлэлд өртөөд байна. Киног шүүмжлэгчдийн дий­лэнх нь Британи­чууд бөгөөд уг бүтээлийг “англи taste” биш гэж үзэж байгаа аж. Харин жиргээчдийн дунд “Диана” киноны тухай “Ийм кино хийх ямар хэрэгтэй юм бэ, уран бүтээлчид нь юунд хүрнэ гэж найдсан юм бол, гүн­жийн ясыг өндөлзүүлэх хэрэг­гүй, сүнсийг нь тайван амир­луул” гэх мэт комментууд түгээмэл байгаа ажээ.



Киног найруулсан Гер­маны найруулагч Оливер Хиршбигель хэлэхдээ Наоми Ваттс Диана гүнжийн дүрд хувирахдаа яг л хий үзэгдэл шиг болсон гэжээ. Оливер Хиршбигель : “Зураг авалтын үеэр би яг л хий үзэгдэл харсан мэт болдог байсан. Шууд утгаараа биш л дээ. Би түүний үс, хамрыг биш, түүний дотоод сэтгэлдээ мэдэрсэн зүйлийг хэлж байгаа юм. Тэр үнэхээр Диана болж хувирсан. Түүний нүд бүхнийг өгүүлж байх шиг санагдсан ” гэжээ.

Киноны найруу­­лагч Оливер Хиршби­ге­лийн ту­хайд өмнө нь Гитлерийн тухай “Downfall” киногоор “Оскар”-ын гадаад хэл дээрх шил­дэг кинонд нэр дэв­шиж байсан юм. Тэр­бээр шинэ бүтээлийнхээ талаар “Үнэнийг хэлэхэд энэ кино­ны зохио­лыг уншихаас өмнө би Диана гүнжийн талаар огт мэд­дэггүй байсан. Харин түүний талаар олж мэдсэн бүх зүйл намайг үнэхээр гайхашруулсан юм.” гэжээ. Англиар хальт мульт ярьдаг, дээр нь Диана гүнжийн тухай бараг мэддэггүй герман найруулагчийн хувьд энэхүү дэлгэцийн шинэ бүтээл жин­хэнэ сорилт болсон хэмээн тэрбээр ярьж байна.



Киног зохиолч Кэйт Снел­лийн “Диана гүнж: түүний сүүл­­­чийн хайр” хэмээх зохиолоос сэдэвлэн бүтээ­сэн байна.

Жүжигчин Наоми Ваттс Диана гүнжээс яльгүй намхан ч гэлээ түүний нууцлаг, бус­дыг өөртөө татах ер бусын шинжийг гайхалтай харуул­сан гэж уран бүтээлчид ярьж байна. Диана гүнжийн дүрд Наоми Ваттсаас гадна жүжигчин Николь Кидманыг тоглуулахаар ярилцаж байсан ч Наоми энэ дүрд яг таарах хүн болж таарчээ. Жүжигчин Наоми Ваттс Диана гүн­жийн дүрд тоглохын тулд гур­ван сарын турш дасгал хийж, гүй­жээ. Уйгагүй дасгал, сургуу­лилтын дүнд тэрбээр домог болсон язгууртан хатаг­тайн дүрийг бүтээсэн байна. Наоми Ваттс энэ дүрийн талаар “Ганцаардсан, залуу, яз­гуур­тан бүсгүй юу мэдэрч, юуг давж туулсан бол гэж би өөрөөсөө асуудаг байлаа. Нэг удаа би хунтайж Уильямтай ресторанд таарахдаа намайг тэнд байгааг анзаар­чих вий гэхээс санаа зовж, их сан­дарсан. Учир нь уг кинонд хун­тайж их таагүй байгаа талаар би сонссон” гэжээ.

Дианагийн амьдралын сүүлийн хоёр жилийг харуул­сан уг кинонд гүнжийг “буруу номтон”-д дурласан, ган­цаардаж, цөхөрсөн бүс­гүй гэж харуулсан боловч угсаа залгамж­лах ханхүү төрүүл­сэн эх хүн гэдгийг нь огт харуулаагүй байна. Кинонд хун­тайж Уильям, Харри хоёрыг онгоцны буудал дээр сүүл­чийн удаа ээжийгээ харж, үдэж байгаагаас өөр дүрслэл байхгүй нь шүүмжлэл дагуулж байгаа аж. Харин кино­ны най­руу­лагч шүүмж­лэ­лийн хариуд “Бид зохих шугамыг дава­хыг хүсээгүй. Диана гүн­жийг гайхалтай сайн ээж байсан гэдгийг харуулах нь чухал байсан боловч түүний хөвгүүдийг татан оруулах нь буруу гэж бодсон.” гэжээ.

Кинонд мөн Диана гүнж амьсгал хураахаасаа өмнө хамт байсан сүүлчийн амраг Доди аль-Файедаас илүү пакистан гарал­тай зүрх­­ний мэс засалч Хаснат Ханд хайртай байсан тухай өгүүлсэн юм. Хаснат Хан саяхан “The Dailymail” сонинд ярицлага өгч, Диана гүнжийн тухай кино хүмүүсийн ярьдаг хов живнээс бүтсэн. Уэльсийн гүнж бидний хооронд ямар ч хайр дурлалын хол­боо байгаагүй” хэмээн мэдэгд­сэн юм.



Гэвч кинотой хол­боотой дуулиан үүгээр дуус­сангүй. Жүжигчин бүс­гүй сая­хан киноны­хоо талаар танил­цуулахаар BBC радио­гийн шууд нэвтрүү­лэгт орол­­цож байхдаа хөтлөг­чийн асуул­тад хариулал­гүй дундуур нь гарч явсан тухай яриа гарчээ. BBC Радиогийн шууд нэвтрүүлгийн хөтлөгч Твиттертээ энэ тухай “Энэ кино Диана гүнжийн үхлийн тухай биш болохоор миний асуул­танд эмзэглэх зүйл байгаагүй. Гэвч Наоми Ваттс зарим асуултанд хариулах­даа илэрхий таагүй байсан” гэжээ. Дээрх явдлын дараа киног бүтээсэн кино компани BBC Радиогийн шууд нэвт­рүүлгийн хөтлөгчийг мэр­гэж­лийн алдаа гаргасныг буруут­гаж, “одууд”-аас таагүй асуулт асуух­гүй байхыг анхааруул­жээ. Харин жүжигчин Наоми Ваттс BBC Радиогийн шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч өөр өрөөнд байсан, тиймээс нэвтрүүлгийг орхиж гарсан гэж буруу ойлгосон хэмээн тайлбарласан юм.

Диана гүнжийн тухай шинэ кинонд таагүй хандаж байгаа нь зөвхөн хатан хааны гэр бүлийнхэн биш бөгөөд Британийн хэвлэлүүд киног сайн бүтээл болоогүй,  Диана гүнжийг язгуур­тан хатагтайн амьдралаар өн­гөц харуулсан гэж бичиц­гээж байгаа ажээ.


Ингээд  “Caught in flight” киноны трейлэрүүдээс хүргэж байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.