“Авяаслаг Арабчууд” шоуны реппер охин Майам Махмуд

“Авяаслаг Арабчууд” шоуны оролцогч Майам Махмуд Арабын реппер охин олны анхааралд өртөөд байна. Учир нь Египетийн оршин суугч Майам Махмуд гэгч охин “Авъяаслаг Арабчууд” шоун дээр анх удаа рэп дуу үглэснээр олны анхаарлын төвд оржээ.

Одоо түүний “Facebook” хуудсанд өдөрт 50 орчим шүтэн бишрэгч мэдээлэл үлдээж байгаагаас ихэнх нь дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа аж. Харин үлдсэн цөөн хэсэг нь 18 настай реппер охиныг исламын зарчмыг зөрчсөн хэмээн буруутгаад байгаа ажээ. Тэр хижабтай анхны рэпер биш ч гэлээ “Авяаслаг Арабчууд” шоуны ачаар олны анхаарлыг илүүтэйгээр татах болжээ.

Майам Махмуд хэлэхдээ “Хүмүүс хижабтой бүсгүйчүүдийн хувьд энэ нь боломжтой зүйл эсэх талаар тунгаан хэлэлцэж байгаа. Хэрэв чи олонхи эмэгтэйчүүдийн ажиллаж чаддаггүй салбарт ажиллах мөрөөдөлдөө хүрч эсвэл нөхрөөсөө өндөр цалинтай, сайн ажилд орж чадахгүй л бол  амьдрал дээр бэрхшээл үүсэх нь элбэг үзэгдэл. Реппер болох нь эмэгтэй хүний хувьд эрчүүдээс хоёр дахин хүнд хэцүү зүйл. Хүмүүс эмэгтэйчүүдийг энэ салбарт тохирохгүй, ёс суртахуунгүй явдал хэмээн боддог” гэжээ.

Тэрээр барууны репийг сонсч, даган дуурайхгүйг хичээдэг бөгөөд уран бүтээлийнхээ эх үндсийг ээжийгээ хэмээж байна. Чухам ээж нь нь түүнийг яруу найрагт дуртай болгожээ. Түүний рэпийн гол утга санаа нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг тэмцлийн нэг хэлбэрийг илэрхийлж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(182.160.35.221) 2013-12-07 16:01:48
buuduulchih vii de busad ni yahav