Амтат гүзээлзгэний смүүтийгийн тусламжтай жингээ хасах 10 минут

Жингээ хэрхэн богино хугацаанд хасахаа мэдэхгүй байна уу бүсгүй минь? Хэрэв тийм бол emegteichuud.mn нь танд жингээ хурдан хасахад тань туслах амтат "Гүзээлзгэний смүүтий"-г санал болгож байна. Хийх жор нь маш амархан бөгөөд таны цаг завыг хэмнэх болно. Ингээд жингээ хасах амтат гүзээлзгэний смүүтийгээ хамтдаа хийцгээе.



Орц:

1/2 Гадил жимс
1 cup Гүзээлзгэнэ
1 tablespoon Масло (самрын)
1 tablespoon Зөгийн бал
1/2 cups Сүү (өтгөн)
1 tablespoon Шоколадны нунтаг (какао)
4 Мөс

Хийх заавар:

Гүзээлзгэний смүүтий хийхдээ эхлээд гүзээлзгэнэ, гадил жимс, масло, зөгийн бал, сүү, какао зэргийг автомат холигчинд хийж орцуудыг сайн холигдтол миксэрдэнэ. Үүний дараа мөс хийж дахин миксэрдэж зурганд харагдаж буй смүүтий бэлэн болно.

Амархан байгаа биз бүсгүй минь. Шинэ жилийн үдэшлэгтээ үзэсгэлэнтэй гүнж болж очихдоо бэлэн үү?


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.