Нэг ой дөрвөн сартай охины чихний хөндийд багваахай цэцэг ургажээ

Бээжин хотын эмнэлэгт анх удаа хүний чихнээс цэцэг ургасан тохиолдол бүртгэгджээ. Эмч нар нэг ой дөрвөн сартай охины чихний хөндийд багваахай цэцэг ургаж байгааг оношложээ. Бяцхан охины чихэн дотор цэцэг хоёр см хэмжээтэй ургасан байжээ. Охины ээжид эмч нар хэлэхдээ сүүлийн дөрвөн сарын турш охины маань чих өвдөж уйлж байсан. Эмнэлэгт зөндөө үзүүлсэн ч ямар шалтгаанаас гэдэг нь тогтоогдохгүй удсан хэмээн ярьжээ.

Эмч нар анх удаа ийм тохиолдолтой таарсандаа гайхширч хоцорчээ. Мөн багваахай цэцэг хүүхдийн чихний сувгийг тэр чигээр нь тагласан бөгөөд хэрвээ тэд жаахан оройтсон бол хүүхдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх байсан аж. Дулаан, чийглэг чихний сувагт цэцэг ургахад таатай нөхцөл болсон байж мэдэх юм.

Гэхдээ эмч нар яагаад хүүхдийн чихэнд цэцэг ургасныг тодорхойлоогүй байгаа ч цэцгийн үр орсоноос ийнхүү хачин тохиолдол болсон байж мэднэ хэмээн таамаглаж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.