Охидоо ханиад хүрэхгүйн тулд дулаан хувцаслаарай!

Өвлийн улиралд хүний биеийн эсэргүүцэл суларч хүүхэд, хөгшид ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиаж эхлэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах шинж тэмдэг илэрнэ.

Энэ үед нь гэрийн нөхцөлд хялбар аргаар хэрхэн эмчлэх вэ?

Шар манжингийн шүүс

Нэг цайны халбага зөгийн балыг цайны гурван халбага шар манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамартаа дусаана. Тав таван дуслаар, хүссэн цагтаа дусааж болно. Бага насны хүүхэд шар манжингийн шүүсийг өгч болно. Нярай хүүхдэд хэрэглэх уумалыг нэг цайны халбага зөгийн балыг хоёр халбага бүлээн усанд уусгаж бэлтгэнэ. Үүнийгээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгаж болно. Хүүхэд тавгүйтэж, уцаарлаад байвал хамрын нүхийг нь арчиж цэвэрлээрэй.

Сүүгээр ханиад дарах

500 гр сүүг бага зэрэг халааж  дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбагаар зөгийн  бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг  орой унтахын өмнө ууна. Мөн сүүнд чихэр өвс буцалгаж уусан ч болно. Сүүнд цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ уувал ханиад намдаах үр дүнтэй эмчилгээ болно.

Хий ханиалгах үед

Чацарганыг нухаж сайн няцлаад 200 гр усанд 10 гр хийж 30 минут буцалгаана. Үүнийг хоолны халбагаар өдөрт гурван удаа уугаарай. Цагаан гааны буцалсан шүүсийг мөн ууж болно. Том хүн таван ширхэг янлуйг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр уувал хий ханиалга дарагдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.