Хоолой байнга өвдөх нь хамгийн аюултай
|
|
|
Хоолойны өвчин хvндрэхээрээ ревматизм болдог. Ревматизм буюу хэрэх
өвчин А бvлгийн цус задлагч В стрептоккоор vvснэ. Хэрэх өвчнөөс болоод
хvний биеийн холбогч эдээр баялаг зvрх, vе холбоос, яс, бөөрний аяганцар
тэвшинцрийг гэмтээдэг. Yvнээс болоод тахир дутуу болох, цаашлаад vхэлд
хvргэх нь бий. Ер нь хvнд холбогч эдгvй эд эрхтэн гэж vгvй. Гэтэл хэрэх
өвчин бие эрхтний энэхvv холбогч эдийг цогцод нь гэмтээдэг болохоор уг
өвчнийг системийн өвчин гэдэг. Гол аюул нь эд эрхтнийг тэр чигээр нь
гэмтээдэг байх юм. Зvрхний булчингийн vрэвсэл болон зvрхний гажиг,
хэрэхийн гаралтай бөөрний аяганцар тэвшинцрийн vрэвсэл, мэдрэлийн төрөл
бvрийн өвчин зэрэг хvндрэлийг хэрэх өвчин учруулдаг гэнэ.
Хоолой өвдөнө гэдэг тоглоом биш. Гvйлсэн булчирхай идээлж, өвчлөл
хордлого ихтэй байхад дутуу эмчилбэл бактер нь цусанд орж цусан vжилд
орох аюултай. Хоолойн өвчин хvндэрч vе мөч, зvрхэнд орвол хэрэх болж
хvндэрнэ. Хэрэх өвчний нэг хэлбэр нь vе мөчний өвчин юм. Олон удаа
өвдвөл л хэрэх өвчин тусна гэж ойлгож болохгvй. Ганц удаа хоолой өвдөхөд
ч өвдөж болох гэнэ.
![]() Гvйлсэн булчирхайн vрэвсэл бол гэр бvлийн төдийгvй ахуйн халдварт
өвчин юм. Хувийн ариун цэврийг сайн сахих нь хоолойн өвчнөөс сэргийлэх
энгийн арга. Хvн бvр гэртээ өөрийн гэсэн аяга, халбагатай байж, нvvр
гарын алчуураа ч солихгvй байх нь зөв. Хоолойн өвчин агаар дуслын замаар
халддаг болохоор гvйлсэн булчирхай нь хурцаар өвдсөн бол бусдад халдвар
тараахгvйн тулд амны хаалт зvvгээрэй.
Хэрэх өвчин удам дамждаггvй. Эцэг эхийнх нь буруу дадал хэвшил vр
хvvхдэд нь уламжлагдсанаас өвддөг. Тэгээд ч гэр бvлийн нэг гишvvн
гvйлсэн булчирхайн халдвартай бол бvгд халдвар авах эрсдэлтэй. Хоолойн
өвчин, хэрэх өвчнөөр өвдөхгvй байхад амьдралын зөв хэв маяг их чухал.
Өвчлөлийн эхний vед идээлж, хөндvvрлэсэн бол сvvлдээ идээлэхгvй
улайхаар нь хvмvvс эдгэрлээ гэж ойлгодог нь буруу гэнэ. Хэрэх өвчин
тусвал бөөр, зvрх зэрэг эрхтнийг гэмтээдэг. Хэрэв ямар нэгэн өвчин
тусвал хоолойн өвчин хавсарч хvндрэл өгдөг байх юм.
Буруу, удаан хадгалсан хvнснээс болоод хоолой их өвддөг байна.
Тухайлбал, сvv, төрөл бvрийн салад, компот болон махан бvтээгдэхvvн хиам
зэрэгт нян идэвхтэй өсч vрждэг.
Хvvхдийн хоолой өвдөх эсэх нь эцэг эхийн асаргаа сувилгаанаас
шалтгаалдаг гэнэ. Хvvхэд хөл нvцгэн их явбал дороосоо даарахаар биеийн
эсэргvvцэл суларч хоолой өвдөх нь элбэг. Мөн халууцаж байхад нь хvйтэн
зайрмаг идвэл халуун хvйтний солилцооноос болоод мөн л өвддөг. Эрvvл
шvдтэй бол хоолой өвдөхгvй. Иймд цоорхой шvдтэй байж болохгvй нь
|
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Mrs Liya.
(154.77.136.10)
2018-04-16 04:16:59
Hello Guys Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн тэр Бурханыг илгээсэн юм Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан тэр ч байтугай надад хэлж байсан мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж нөхцөлийг нь зөвшөөрөв залбирч энэ нь заль мэх биш гэж найдаж байсан Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон Би өдөрт 8000 доллараас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян алдартай болсон Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг
rickatmcardoffergmailcom хая
0
0
0
Хариулах
zochin
(124.158.75.21)
2014-01-07 08:08:12
emchleh argiin helj uguuch
0
0
0
Хариулах








