Өвлийн бодол
Идэр “ес”-ийн жавар тачигнасан жихүүн хүйтэн өдрүүд үргэлжилсээр. Цан хүүрэг савсаж хүмүүсийн алхаа түргэссэн их хотын хөдөлгөөн...Урт намар үргэлжилсэн болоод ч тэр үү хүйтэнд дасаж өгөхгүй даараад л...Хүний төрөлхийн зан юм даа, дулаахан сайхан байхаар энэ өвөл нь хайччихваа гээд өвлийг хүлээх, хүйтрээд ирэхээр яасан их хүйтэрч байна аа гээд өвлөөс зугатах...

Өвөлд би дуртай...Өвөл төрсөн болоод ч тэрүү, өвлийг би тэсэн ядаж
хүлээдэг. Жаахан байхдаа бүүр ч ихээр өвлийг хүсэн хүлээдэг байсан.
Хүүхэд байхад юм бүхэн сайхан санагддаг байж дээ.Хүйтэн жавар хацар
хайрсан өвлийн үдэш, би охин насаа дэндүү ихээр дурсан саналаа. Улаан
цэнхэр тууз үсэндээ цэцэглэж гоёсон, цагаан хормогч, бор формтой миний
гэгээхэн охин нас, тэртээх 20 жилийн өмнөх миний дүр төрх...
Хүйтэн жавар хацар хайрсан өвлийн үдэш, би охин насаа дэндүү ихээр дурсан саналаа. Улаан цэнхэр тууз үсэндээ цэцэглэж гоёсон, цагаан хормогч, бор формтой миний гэгээхэн охин нас, тэртээх 20 жилийн өмнөх миний дүр төрх..
...Хүмүүний амьдралын тэр тусмаа бүсгүй хүний амьдралын хамгийн жаргалтай сайхан мөчүүд охин насанд л өнгөрдөг юм шиг. Бүтэхгүй ч гэсэн хэн нэгэн хөвгүүнд дурлаж, шаналан байж нойргүй хонох өндөр өсгийт, хээнцэр даашинз мөрөөдөж, гуалиг ганган эгч нарыг дуурайх гээд л охин насанд орчлон ертөнц тэр чигээрээ гэгээн байсан. Бүсгүй хүний тавилан гэдэг хүний төлөө л төрсөн гэлтэй. Охин насаа үдсэн тэр мөчөөс л эхлэн бүсгүй хүн хүмүүсийн төлөө, эр нөхөр, үр хүүхдийнхээ төлөө амьдардаг юм шиг.

Алаг үрээ тэврэн бүүвэйн дуу аялаж нойргүй хонохдоо тэд хэнд ч гомдолдоггүй. Өөрийгөө олон хувилж бүхнийг амжуулахдаа бүсгүй хүн хийх л ёстойгоо хийж байгаа мэт юунд ч ажирдаггүй. Эмэгтэйчүүд гал тогоондоо тогооч, гэртээ цэвэрлэгч, угаагч, индүүдэгч, ариутгагч, үр хүүхдүүддэ элбэрэлт ээж, ачит баш, хүндэт зөвлөгч, эрдэмтэн эмч. Харин эр нөхөртөө халамжит хань , хайртай эхнэр нь байж чаддаг. Ингээд бодохоор бүсгүй хүн өөрийнхөө төлөө бус өрөөлийн төлөө л энэ биеэ зориулдаг.
Найз залуутай болж үдшийн болзоонд зогсохдоо, хайртай ээжийнхээ санааг чилээн зовоож байгаагааа үл анзаарна. Хожим хойно өөрөө ээж болчихоод, охин үрдээ сэтгэл зовж суухдаа л төрүүлсэн эхийгээ ойлгоно. Ай даа бүсгүй хүний амьдралаа гэж...
Хайрын мянган хэлхээн дунд эмэгтэй хүн аж төрж амьдарна. Тэднийг хайрын үгээр, халамжын сэтгэлээр услаад л байвал ургаад л байна. Бүүр салаа мөчрөө дэлгэн сагсайтал ургана гээч...
Өвөл бодсон миний бодол охин насны тухай байлаа.

Дэндүү гэнэн насны дэврүүн явсан

Хүйтэн жавар хацар хайрсан өвлийн үдэш, би охин насаа дэндүү ихээр дурсан саналаа. Улаан цэнхэр тууз үсэндээ цэцэглэж гоёсон, цагаан хормогч, бор формтой миний гэгээхэн охин нас, тэртээх 20 жилийн өмнөх миний дүр төрх..
...Хүмүүний амьдралын тэр тусмаа бүсгүй хүний амьдралын хамгийн жаргалтай сайхан мөчүүд охин насанд л өнгөрдөг юм шиг. Бүтэхгүй ч гэсэн хэн нэгэн хөвгүүнд дурлаж, шаналан байж нойргүй хонох өндөр өсгийт, хээнцэр даашинз мөрөөдөж, гуалиг ганган эгч нарыг дуурайх гээд л охин насанд орчлон ертөнц тэр чигээрээ гэгээн байсан. Бүсгүй хүний тавилан гэдэг хүний төлөө л төрсөн гэлтэй. Охин насаа үдсэн тэр мөчөөс л эхлэн бүсгүй хүн хүмүүсийн төлөө, эр нөхөр, үр хүүхдийнхээ төлөө амьдардаг юм шиг.

Найз залуутай болж үдшийн болзоонд зогсохдоо, хайртай ээжийнхээ санааг чилээн зовоож байгаагааа үл анзаарна. Хожим хойно өөрөө ээж болчихоод, охин үрдээ сэтгэл зовж суухдаа л төрүүлсэн эхийгээ ойлгоно. Ай даа бүсгүй хүний амьдралаа гэж...
Хайрын мянган хэлхээн дунд эмэгтэй хүн аж төрж амьдарна. Тэднийг хайрын үгээр, халамжын сэтгэлээр услаад л байвал ургаад л байна. Бүүр салаа мөчрөө дэлгэн сагсайтал ургана гээч...
Өвөл бодсон миний бодол охин насны тухай байлаа.

Дэндүү гэнэн насны дэврүүн явсан
он жилүүд минь баяртай
Даанч омголон насны даварч туулсан
хором, мөчүүд минь баяртай
Орхиод надаас явчихсан охин хонгор
нас минь баяртай
Орчлонд ахиад учрахгүй ариухан
гэгээн өдрүүд минь ч баяртай
Даанч омголон насны даварч туулсан
хором, мөчүүд минь баяртай
Орхиод надаас явчихсан охин хонгор
нас минь баяртай
Орчлонд ахиад учрахгүй ариухан
гэгээн өдрүүд минь ч баяртай
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







