Оросын гоо үзэсгэлэн
Оройн мэнд бүсгүйчүүдээ. Өнөөдөр та бүхэндээ Алдарт жүжигчин Натали Портманы талаарх мэдээллийг хүргэе!
Хэрвээ хэн нэгнээс энэ бvсгvйн бvтээсэн дvрийг нэрлэ гэвэл хамгийн тvрvvнд “Леон”-ий Матильда, “Оддын дайн”-ы Амидалу нарыг хэлэх байх. Натали 1981.06.09-нд Израилийн Иерусалимд нэгэн еврей гэр бvлд тєржээ. Гэхдээ тэр тєрсєн цагаасаа хойш Молдавид амьдарч байсан бєгєєд одоог болтол тєрєлх нутагтаа очиж vзээгvй байгаа нэгэн. Нэр нь орос гаралтай бол овогоо эмээгээсээ авсан. Натали гурван нас хvрээд гэр бvлийн хамт Америкт ирж Вашингтонд амьдрах болсон. Дараа нь Коннектикутад, харин одоо Нью-Йоркт амьдарч байна.

Тэр цаг vеэс эхлэн ээж нь охиноо бvжиг, уран гулгалтаар хичээллvvлж, хийл хєгжмийн сургалтанд хvртэл явуулах болжээ. Гэхдээ ээжийнх нь энэ оролдлого охиныг 11 нас хvрэх vед талаар болсон гэдэг. Нэгэн кафед хооллож байхад нь нэгэн загварын агентлагийн менежер залуу тvvнтэй танилцаж охидод зориулсан “Revlon”-ы гоо сайхны бvтээгдэхvvний рекламанд зургаа авахуулахыг санал болгожээ. Ингээд охины энхрий царай, дур булаам уруул, огт эвдрээгvй бие зэрэг нь хэд хэдэн єсвєр vеийнхэнд зориулсан сэтгvvлд нийтлэгдлээ. “-Би тэр vед загвар ємсєгч болох тухай огт бодож байгаагvй. Харин жvжигчин болно гэсэн vзэл бодолдоо хатуу байсан” хэмээн тэр хожим єгvvлсэн байдаг.













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







