Тархины хорт хавдраар өвдсөн алдарт дуучин Жанна Фринске захидал илгээлээ
Өдгөө 39 настай Оросын алдарт дуучин Жанна Фринске энэ сард тархины хорт хавдартай гэдэг нь тогтоогдсон. Энэ цаг үед хойд хөршийг хамгийн түгшээсэн мэдээлэл нь алдарт дуучны өвчилсөн асуудал болоод байна. Оросын телевизын 1-р суваг болон Оросын сан/Русфонд/ хамтран хандивийн аян өрнүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд одоогийн байдлаар 66 сая гаруй рубле /3 тэр бум гаруй төгрөг/ цуглуулаад байна. Энэхүү мөнгө цаашдаа ч нэмэгдэх хандлага байгаа гэнэ. Жанна Фриске одоогоор Нью Йорк хотод эмчилгээ хийлгэж байгаа. Ойрын өдрүүдэд дуучныг эмчлэх эмч нарын зөвлөлдөх хурал болох ба энэхүү хурлаас түүнийг хэрхэн эмчлэх нь шийдэгдэх юм.Жанна Фриске энэ хугацаанд чимээгүй байсан боловч албан ёсны мэдэгдэл хийхээс аргагүйд хүрсэн юм. Учир нь оросын ард иргэд өөрсдийн хүслээр маш их хандив тусламж үзүүлж байгаа бөгөөд дуучин бүсгүй тэдгээрт зориулж талархлын захидал илгээсэн байна.
Захидал: Бурхан таныг ивээх болтугай
Та бүхэнд маш их баярлалаа. Миний хувьд болон гэр бүлийн маань хувьд ийм хүнд хэцүү мөчид олон мянган хүмүүс надад сэтгэл санаа болон мөнгө санхүүгээр ийм туслана гэж төсөөлсөнгүй. Та бүхний намайг гэх сайхан сэтгэл болон хүн чанарт тань дахин талархал илэрхийлье.энэ бүхэн тань надад илүү хүч өгч байна.
Зөвхөн манай Оросод төдийгүй энэ дэлхий дээр ийм хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бусдыг өвдөхөд өөрөө өвдөж байгаа мэт хүлээн авдаг энэрэнгүй хүмүүс байгаад баярлаж байна.
Надад зориулж асар их хэмжээний хандив цугларсан байна. Энэхүү мөнгө нь эмчилгээний зардалаас илүү гарч байгаа. Илүү гарсан мөнгийг Оросын сан /Русфонд/-д хандивлаж хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулах болно. Энэ богинохон хугацаанд намайг дэмжсэн, амьдрах итгэл найдвар, гэрэл гэгээ хайрласан Оросын сан, үндэсний телевиз /1-р суваг/, Пусть говирит /Ярьж л байг/ нэвтрүүлэгийн хамт олонд баярлалаа. Хүн чанараа гээгээгүй та бүхнээр маш их бахархаж байна.
Эрүүл энх.
Амар амгалан.
Итгэл найдвар. Бурхан таныг ивээх болтугай.
Хүндэтгэсэн: Жанна Фриске
/Аав, ээж, эгчийн хамт/






/Аав, ээж, эгчийн хамт/






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







