Буржгар үст таалал төгслөө

“Хорьдугаар зуун Фокс” кино компанийг дампуурлаас аварч байсан жүжигчин Шерли Темпл өнөөдөр 85 насандаа хорвоог орхижээ. Манай үзэгчдийн дунд “Буржгар үст” хэмээн мөнхөрсөн тэрбээр 1928 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр төрж, 1932 онд дэлгэцийн урлагт хөл тавьжээ. Шерли Темпл дэлгэцийн урлагт хөл тавьснаасаа хойш 1965 оныг хүртэл жүжигчин, телевизийн хөтлөгчөөр ажиллажээ. Харин 1967 оноос 1990 оны хүртэл нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэгт хүчин зүтгэсэн байна. Мөн тэрбээр улс төрд орж, Бүгд найрамдах намын гишүүн болсноос гадна Гана, Чехсловак зэрэг оронд АНУ-ыг төлөөлөх Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Хүүхэд ахуй насандаа кино урлагийн гялалзсан од явсан тэрээр өчигдөр Калифорни мужийн Сан Франциско хотоос холгүй орших Вүүдсайд дахь гэртээ гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүсийнхээ дэргэд амар тайвнаар амьсгал хураасан гэж хэвлэлийн төлөөлөгч Шерил Кеган Ассошэйтэд Пресст мэдээлжээ. Дэлгэцийн урлагийн салбарынхан Шерли Темплийг кино урлагийн зогсонги байдал, их хямралын ирмэгт тулсан он жилүүдэд “Хорьдугаар зуун фокс” компанийг дампуурлаас аварсан ачтан гэж үнэлдэг юм.

- See more at: http://yellow.time.mn/content/41475.shtml#sthash.kBZe56zu.dpuf
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.