Таны шүд шарлаад байна уу?

Кофе байнга уудаг, тамхи татдаг, багадаа антибиотик их уудаг байсан хүмүүсийн шүд шарлаж, өнгөө алдах нь элбэг. Түүнчлэн жирэмсэн үедээ тетрациклин их уух нь шүд шарлуулахаас гадна хүүхдийн шүдний хэлбэр өөрчлөгдөж, өнгө нь хувирахад хүргэдэг. Цайруулах эмчилгээ хийлгэж болох ч зардал багатай, гэрийн нөхцөлд хэрэглэж болох энгийн аргуудыг танд танилцуулъя.
Юуны өмнө шүдээ сайхнаар нь байлгахыг хүсвэл хүнсний бүтээгдэхүүнийг сайн зажилж идэх хэрэгтэй. Ингэснээр шүлс сайн ялгарч, шүлсний найрлага дахь кальци шүдэнд шингэнэ. Ааруул, сүү, тараг гэх мэт кальци ихтэй бүтээгдэхүүн их хэрэглэж, чихэрлэг зүйл идэхээс аль болох зайлсхийж байгаарай.
-Жижиг саванд шүдний ооноосоо бага зэрэг хийгээд, дээр нь цайны нэг халбага хүнсний сода, устөрөгчийн хэт исэл (перекись водорода), 0.5 грамм ус хийж, сайн холино. Дараа нь энэ холимгоор шүдээ хоёр минут угаагаарай. Сарын турш долоо хоногт нэг удаа уг жороор угааж болох бөгөөд дараа нь заавал завсарлах ёстой. Ходоодны ямар нэг өвчтэй бол энэ аргыг хэрэглэж болохгүй.
- Шүдээ өдөрт нэг удаа гүзээлзгэнээр үрээрэй.
- Жүржийн хальсны дотор талаар шүдээ үрэх нь цайруулахад тустай.
- Модны нүүрсэнд шүд цайруулагч потассиум гедроксид агуулагддаг тул шүдээ угааж болно.
- Нимбэгний шүүс, иоджуулсан давс хоёрыг тэнцүү хэмжээгээр хольж, түүгээрээ шүднийхээ шарласан хэсгийг арч. Эсвэл оон дээрээ нимбэгний шүүс бага хэмжээгээр дусаагаад, шүдээ угааж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







