Эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг таван улсыг жагсаажээ


Дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурцаар яригддаг. Тэгвэл Ройтерс агентлаг эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг таван улсыг тодруулжээ. Жагсаалтын нэгдүгээрт Конго оржээ. Энэ бүс нутагт байнга дэгдэж байдаг дайн байлдаан эмэгтэйчүүдийг дайны шугамд ажиллахад хүргэдэг байна. Хүчирхийлэл байнга гардаг бөгөөд энэ нь дандаа эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг гэжээ. Харин хоёрдугаарт Пакистан улс орсон байна.

  Тус улсын хил орчмын орнуудын эмэгтэйчүүд эрчүүдийнхээ үйлдсэн гэмт хэргийн золиос болж хэсэг бүлгээрээ хүчирхийлэлд өртдөг. Бас эмэгтэй улстөрчид, хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд хуульчдын эсрэг чиглэсэн шашны хэт давруу үзлийн шинэ давалгаа, хүн амины хэрэг газар авчээ. Жагсаалтын гуравдугаарт Энэтхэг бичигджээ. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа ч тус улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Энэтхэгт өдөр бүр 500 мянга орчим үр хөндөлт хийдэг. Эрт дээр үеийн өв залгамжлах хүү төрөхөөс өмнө хорвоод мэндэлсэн охин үрийг хороодог заншил өнөө ч байсаар байна. Энэтхэгийн дараа уг жагсаалтад Афганистан оржээ. Афган эмэгтэйчүүд дунджаар 45 насалдаг. Тэдний дийлэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй. Тус улсад хагас цаг тутамд нэг эмэгтэй төрөлтийн улмаас нас бардаг гэсэн тооцоо бий. Мөн Афганистан амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо яг адилхан байдлаар хорвоогоос буцсан эрчүүдээс олон байдаг цорын ганц улс юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ани (150.129.140.171) 2014-09-17 23:21:16
5т монгол