7 настай охин Норвегичүүдийг уйлуулж байна

“Авьяаслаг Норвегичүүд” тэмцээнд Анжелина Жордан нэртэй долоон настай бяцхан охин оролцон дуулж шүүгчдийг уйлуулжээ. Тэрээр “Billie Holiday”-ын “Gloomy Sunday” дууг дуулсан нь маш олон хүнийг алмайруулсан байна. Түүний сонгосон тус дуу нь 1941 оны домогт жаазын уянгалаг дуу юм.
BBC тус дууг олон нийтэд түгээхийг хориглож байжээ. Учир нь "Gloomy Sunday" дууг сонссон маш олон хүмүүс учир битүүлгээр амиа хорлодог байна. Гэсэн ч бяцхан охин энэ дууг бэлдэж дуулсан нь тун уйтгартай нэгэн хэвийн явагдаж байсан "Авьяаслаг Норвегчууд" тэмцээний үзэгчдийг эрс нэмэгдүүлж чаджээ. Ингээд бүгдээрээ түүний шүүгчдийг уйлуулсан дууг сонсоцгооё.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







