Яг энэ үед эрчүүдийг бүү анхаар
Эмэгтэй хүн бүр байгалиасаа “бусдад санаа тавьдаг” байхаар бүтээгдсэн. Бид эрчүүд шиг машины дугуйг хэрхэн сольж, эвдэрсэн зурагтны удирдлагыг яаж засахыг тэр бүр мэддэггүй ч гэлээ, хэн нэгэн сэтгэлзүйн тусламж хүсээд ирэх юм бол, “тосч аваад” л тайвшруулж өгдөг улс.
Ялангуяа бидний хувьд хамгийн хайрладаг хүмүүстээ сэтгэлээ харуулж байгаа нэг хэлбэр маань зөвлөгөө өгөх явдал шүү дээ. Гэвч эрчүүдэд заримдаа дэндүү их халамж тавих нь залхмаар сэтгэгдэл төрүүлдэг болов уу?
Хэрэв бүсгүй хүн эрэгтэйнхээ хувийн ашиг сонирхолд халдаж, жижиг сажиг шийдвэрт нь хүртэл дураараа оролцоод, эсвэл зааварчлаад байгаа тохиолдолд, хариу нь тийм! Ингэх нь эр хүнд яг доромжлуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Халамжийн “хил”-ийг зөрчихгүй байхын тулд та хэзээ зөвлөж, хэзээ чимээгүй өнгөрөх хэрэгтэй вэ?

1. Түүний ажил
Хэрэв таны хайрт шинээр ажилд орох гэж байгаа бол ярилцлага нь хир болсныг заавал асуу. Удирдлагын зөвлөлийн өмнө том илтгэл тавих өдрийнх нь өглөө утасдаж амжилт хүс. Энэ бол хэвийн хэрэг. Харин хэрэв тэр зарим нэг зүйл дээр бүтэлгүйтэж орхивол “Чи X-ийг тэгж хийгээд, У-ийг ингээд хийчихсэн бол илүү дээр байсан юм” гэж хэлэх огт шаардлага үгүй. Та тэр салбартаа мэргэжилтэн нь л биш бол, энэ үед хэдэн урмыг үг хайрлахад л хангалттай. Хэрэв таны толгойд хайртынхаа нурсан ажлыг сэргээх шинэ санаа байгаа бол, түүний сэтгэл санаа дээрдэж, бухимдал нь өнгөрсний дараа хэлээрэй.
2. Түүний гэр бүл
Байнга халамж шаардсан бүхэл бүтэн том эр хүн таны өмнө байна. Гэтэл та нэмээд, түүний гэр бүлийнхнийг хүртэл халамжлах хүнд ачааг өөр дээрээ авах хэрэг байна уу? Хэрэв түүний ойрын төрлаас хэн нэгэн өөд болсон гэвэл, эсвэл аав нь мэс засалд орох гэж байгаа гэвэл энэ талаар заавал асуугаарай. Харин түүний ээжид дуртай жигнэмэгийг нь долоо хоног бүр жигнэж аваачиж өгөх, эсвэл аавд нь шинэ унтлагын хувцас , ор хөнжлийн даавуу авч өгч гүйх хэрэггүй. Эхлээд тэр таныг өөрийнхөө гэр бүлд “багтаах”-ыг нь хүлээ. Хэрэв та гэр бүлийнхэнтэй нь өөрөөс нь илүү ойр байгаад эхэлвэл тэр айж мэднэ.
3. Түүний найзууд
Энд ч бас ижил дүрэм үйлчилнэ. Чухал, ноцтой хэргүүдийн талаар л асуу. Гэвч түүний А гэдэг найзыг одоо хүртэл эхнэртэйгээ хэрэлдсээр л байгаа эсэхийг сонирхох ч хэрэггүй. Эрчүүд хоорондоо ч гэр бүлийнхээ асуудлын нарийн ширийнийг ярьдаггүй. Мөн найзуудтай нь хэтэрхий ойр байх гэж хичээгээд хэрэггүй.
4. Түүний хооллох зуршил
Хэрэв тэр дэндүү их, эсвэл бага идээд байвал хангалттай хугацаанд хамт байсныхаа дараа үүнийг “шийдээрэй”. Харин дөнгөж 5 дахь болзоон дээрээ хамт ресторанд орчихоод, шоколадтай бялуу захиалах гэхэд нь “Чи арай л хэтрүүлж идээд байгаа юм биш үү” гэж хэлвэл байдал бишдэх нь тэр. Нэмж хоол захиалахаар менюгээ авахад нь гарыг нь цохиж орхивол тоглоом бүр ч дуусна. Та түүний ээж, эсвэл эгч шиг байх ёсгүй. Харин тэр өөрийгө 6 настай хүү болсон мэтээр мэдрэх ёсгүй.
5. Түүний хувийн төсөл
Тэр тогтмол цалинтай ажлынхаа хажуугаар, тусдаа өөр ямар нэг юм хийхээр төлөвлөж магадгүй. Жижиг бизнес эхлүүлэх, шинэ юм зохион бүтээх, зохиол бичих зэрэг юу ч байж болно. Эр хүний сэтгэл ханамж өөрийнх нь хийж буй зүйлтэй нягт холбоотой. Тиймээс төсөл нь хир урагштай явж байгааг хааяадаа асууж, сэтгэлийг нь сэргээх магтаалын нэг хоёр үг хэлчихээд л холдож байгаарай.
Харин хийх гэж байгаа юмтай нь холбоотой тэвэр дүүрэн ном бэлэглэж, тэр талаар туршлагатай найзуудыгаа нэг нэгээр нь урьж “Зөвлөгөөг нь сонсоод ав” гэж хэлэх хэрэггүй. Тэр өөрийгөө дарамтанд орж байна гэж бодно. Эсвэл төрөлхийн “өмчирхөг” зантай тэдний ажилд та хэт их оролцоод ирмэгуц, өөрийнх нь биш мэт санагдаж урам нь хугарна.
6. Түүний чөлөөт цагаа өнгөрүүлэх зуршил
Тэр энэ долоо хоногт маш их ажиллаж ядарсан. Тиймээс амралтын өдрүүдийг зүгээр л гэртээ зурагт үзэж амар тайван өнгөрүүлэхийг хүсч байна гэвэл, дураар нь л байлга. “Ингэж суухын оронд надтай цуг дэлгүүр хэсэж, даашинз сонголцоод өгчихгүй”. Танд ийм бодол төрж болох л юм. Гэхдээ чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх нь хувь хүний эрх учраас та түүнд халдлаа гээд ашиггүй. Харин зайлшгүй туслуулах шаардлагатай зүйлсдээ түүнийг дайчлаарай. Тэгээд дахиад жаахан магтаад өгөхөө мартав аа.
Эх сурвалж: www.mglradio.com

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.