Дэлхийн дэд мисс, Энэтхэгийн гоо бүсгүй Монголд иржээ
Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын 2008 оны Гоо бүсгүй, Дэлхийн Миссийн 2008 оны “Топ Модель” номинацийн эзэн, Болливүүдийн кино жүжигчин, дуучин Парвати Оманакуттан манай эх оронд хүрэлцэн иржээ. Тэрээр дэлхийн миссийн тэмцээнд оролцсон цагаасаа Олон улсад өөрийн дуу хоолойг цуурайтуулж, Эмэгтэйчүүд хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг болон Байгаль орчноо хамгаалах сайн үйлсийг санаачлан түүндээ өөрийн биеэр түүчээлэн оролцож ирсэн нэгэн аж.

Тэрээр “Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг”-ийн урилгаар “UBS” телевиз, “Чингис” зочид буудал зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр манай эх оронд хүрэлцэн иржээ. Парвати Оманакуттан энэ сарын 16-наас 21-ний хооронд манай улсад саатаж “Miss Mongolia-2005” наадмын тэргүүн мисс, “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, Андра модель агентлагийн Захирал Х.Бадамгэрэл нарын санаачлагаар хэрэгжиж буй эмэйгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аяныг дэмжин ажиллах юм байна. Төрсөн өдрөөрөө Монголд хүрэлцэн ирсэн тэрээр “UBS” телевизэд уригдаж “Universe best songs-2014”-ийн тайзнаа өөрийн авьяас чадварыг харуулж мэндчилгээ дэвшүүлсэн байна.









