Хэвлийд байгаа хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?

Таны хүүхдээ гэсэн бодол дандаа эерэг, сайхан байх нь хүүхдийн өсөлт хөгжил, төрсний дараах эрүүл мэндэд ч сайн. Хүүхдээ хэвлийд байхаас нь эхлэн зөв хүмүүжүүлэхэд олон чухал хүчин зүйл нөлөөлнө. Үүнийг мэргэжлийн хэллэгээр өдөөлт гэж хэлдэг. Жирэмсэн эх амьдралын их эрч хүчтэй байж, үргэлж идэвхитэй байх хэрэгтэй.
Суугаа ажил эрхэлж, байнга хэвтэх нь хүүхдийг хөдөлгөөнгүй ноомой болоход их нөлөөтэй. Идэвхитэй байгаа нь энэ гээд гүйж харайгаад, бүжиглээд байх юм биш. Өөрийн гэсэн хэм хэмнэлээр нийгмийн болоод биеийн хөдөлгөөний идэвхитэй байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ биеийн холбоог хүүхэдтэйгээ үүсгэж гэдсээ илж таалах, хүүхэдтэйгээ ярих нь чухал.
Заримдаа хэвлийн доод талын гөлгөр булчин хатуурч чангардаг. Энэ үед эх эерэг бодолд хөтлөгдөн илж зөөлрүүлж байгаарай. Эх хүүхэд хоёр зүгээр цусан, гармоны холбоотой бус сэтгэлийн хувьд ч холбоотой юм гэдгийг эрдэмтэд нээчихсэн байгаа. Ээж инээж байхад хүүхэд хэвлийдээ мишээж, харин ээжийгээ гутарч гуних үед хөмсгөө зангидан уйтгарладаг. Яг энэ үеийн ургийн сэтгэл хөдлөлийг ЭХО-гоор авсан зургууд байдаг. Дуу, хөгжим ургийн сэтгэл зүйд маш сайн нөлөөтэй байдаг. Тэр тусмаа сонгодог хөгжим. Хэрвээ ээж сонгодог хөгжимд дургүй бол сонсох албагүй, өөрийн сэтгэлд хамгийн сайхан санагдах, таашаал өгөх зүйлээ л сонсох хэрэгтэй.
Эхийн сэтгэл санаа тайвширахад зүрхний хэмнэл тогтворжиж ургийн цусан хангамж сайжирдаг. Мөн жирэмсэн эхчүүдэд зориулсан дасгал бий. Жирэмсний хоног хугацаанаас хамаараад өөр өөр байдаг. Энэ дасгалуудад хүүхдийн хэвлий доторх хөдөлгөөнийг дэмжих, хөгжүүлэх, идэвхитэй байлгах зорилготой дасгалууд ч байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







