Нүдний их эмч, профессор Ц. Бямбажав: Шил зүүх нь хараагаа засахад чухал ач холбогдолтой



Таны нүд улайх, загатнах, нулимс гарах шинж тэмдэг илэрч байна уу? Ялангуяа хаврын улиралд нүднээс тань нулимс гарч, улайх нь танд төвөгтэй байна уу? Тэгвэл ийм зовиуртай байгаа хүмүүсдээ зөвлөгөө өгөхөөр Korea Optic хараа зүйн төвийн Нүдний их эмч,  профессор Ц. Бямбажавтай ярилцлаа.



Компьютер дээр суудаг хүмүүсийн нүд их өвдөж, хараа нь мууддаг шүү дээ. Тэгвэл хараагаа улам муутгахгүй байхын тулд ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

Хүний мэдрэлийн эрхтэн дотроос байгаль болон гадаад орчныг 95 хувь мэдрэх ганц эрхтэн бол нүд юм. Тэгэхээр энэ эрхтний маань харах чадвар нь янз бүр байдаг. Энэ бол олон шалтгаантай. Төрөлхийн, болон олдмол байх талтай. Ер нь харааны гажгийн зонхилох хэсгийг гэрэл хугаралын гажиг зонхилно. Нар болон компьютерээс үүдэлтэй. Харин тэр гэрэл хугаралын гажигийг шилний тусламжтайгаар зохицуулдаг. Өөрийнхөө нүдэнд тохирсон хол ойрын харааны шил зүүх хэрэгтэй.

Хавар болохоор шороо тоосжилт ихэсч, хүмүүсийн нүд нь их хорсож харшилтай болдог. Иймд шороо тоосноос өөрийнхөө нүдийг гэмтэхээс хэрхэн хамгаалах вэ?

Манай орны тоосжилт, агаарын бохирдолтоос болж нүдэнд янз бүрийн зовиур илэрдэг. Би саяхан урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд 25-35 насны залуучуудын нүд нь хорсох, улайх, нулимс гоожих, загатнах гэх мэт олон шинж тэмдэг илэрч байна. Мөн компьютерийн туяа маш их нөлөө үзүүлдэг нь энэхүү судалгаанаас харагдсан. Иймд өөрийн хэрэглэж байгаа компьютерээ туяаны хамгаалалттай болгох, өөрт тохирсон компьютерийн хамгаалалтын шил зүүж хэвших нь эрүүл мэндэд нь эерэг юм.



Хүмүүс ихэвчлэн хараагаа муудсан хойно нь эмчид ханддаг. Тэгвэл хараагаа гэмтэхээс өмнө яаж урьдчилан сэргийлэх вэ?

Тухайн хүн нь удамшлын гаралтай нүдний өвчтэй байж болно. Тэгвэл тэр хүнийг багаас нь буюу 2-3 настай байгаа үеэс  эмчид үзүүлэх хэрэгтэй. Шил зүүх шаардлагатай бол бага наснаас нь зүүлгэж тогтмол эмчийн хяналтанд үзүүлж байх хэрэгтэй. Ингэж байнга эмчийн хяналтанд байснаар хараа хөгждөг. Хөгжинө гэдэг нь өвчтөн маань нүдний шилээрээ эрүүл хүн шиг хардаг болно гэсэн үг. Хэрвээ хараа муутай хүн бол шил зүүхгүй байснаар хараа нь улам муудаж цаашдаа эмчилгээ авахад хүндрэлтэй болно. Тийм учраас хүүхдийг бага наснаас нь эмчид үзүүлж харааг нь тогтоолгох хэрэгтэй. Мөн хүүхдийг зурагт үзэхдээ, аль нэг юмыг харахад ойртож харж байна уу? Хялар харж байна уу? гэж анзаарч байх хэрэгтэй. Мөн удамшил гэж бий. Эх эцэг нь харааны шил зүүдэг бол тухайн хүүхдийг 1-2 насанд нь харааг нь эмчид шалгуулах нь зөв. Тэгээд 2-3 насанд нь шил зүүлгэж харааг нь хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь бол шилийг байнга зүүж хараагаа засаж явах нь хамгийн чухал шүү дээ. Харин эм дусаагаад, тариа хийгээд харааны гажиг засрахгүй.

Харааны шил зүүх шаардлагатай хүмүүс шил авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Нүдний шил холын, ойрын, хавсарсан гэж байна. Тэр шилнүүдээс өөрт тохирох харааны шилийг эмчийн зөвлөгөөтэйгөөр авч зүүх хэрэгтэй. Харааны шилийг сонгохдоо гудамжинд хаа сайгүй зарагддаг шилийг худалдаж авч болохгүй. Эргээд шил маань танд сөрөг үр дагавар өгөх болно.

1.    Чанарын шаардлга хангаагүй  стандарт бус хуванцар зүйлээр шилийг тань хийж өгдөг.
2.    Таны тэр шилний төв нь  хүүхэн хараанд тань таарсан байх ёстой. Төв нь таараагүй бол тодроод байгаа мөртлөө нүдэнд зовиур
       шаналгаатай байдаг. 
Тийм учраас заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгдөг, чанартай, харааг нь тань хөгжүүлэх шилний газрыг сонгох хэрэгтэй.



Korea Optic хараа зүйн төвийн хаяг:

KOREA OPTIC Салбар1: Энхтайван найрамдалын ордоны PEACE TOWER-1F

KOREA OPTIC Салбар2: 4-р хороолол АЛТАНТӨГРӨГ худалдааны төвийн 1F


УТАС: 9999-8258,8990-5555, 7611-0999


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
shvr (202.126.91.99) 2016-01-12 13:05:15
сайн байна уу миний нүд орой болохоор их загатнаж нухлахаар дугарах юмаа энэ юунаас болоод байгаан болоо зөвөлгөө өгөөчээ