Ж.Гүррагчаагийн ээж хүүгээ сансарт нисэхээр хөөрөхөд нь 10 төгрөг бэлэглэж байжээ

Өөнөдөр Монгол хүн анх сансарт ниссэн өдөр.  Тэртээх 33 жилийн өмнөх энэ өдөр  Нийтийн тээврийн автобусны цонх, үйлчилгээний газруудын хана, хаана л бол хаана зурагт хуудас нааж марк, ил захидал гээд бүх л зүйлд сансрын нисгэгчдийн хөрөг харагдах нь хүүхэд насны дурсамжид тодхон үлджээ. Тухайн үеийн хүүхдүүд Сансрын нисгэгч ахаа Сайн яваад ирэв үү Саран наран хоёртой Саадгүй уулзаад ирэв үү ... хэмээн дуулж байв.
 
Мөн Ачит ээж нь хүүдээ Арван төгрөг бэлэглэлээ... хэмээх шүлэг хүүхэд бүхний сэтгэлээс уншигддаг байв. Алс хол мордож буй хүүдээ ээж, аав нь сэтгэлийн бэлэг өгч аяны дөрөөг нь сүүгээр мялаадаг.
 


 Тэр л ёсоор Ж.Гүррагчаагийн ээж хүүгээ сансарт нисэхээр хөөрөхөд нь 10 төгрөг бэлэглэсэн буй заа. Тэрхүү ээжийн хайр энэрлээс бэлэглэсэн тэр мөнгө өнөөдөр шүлэг болон мөнхөрчээ. Ачит ээжийнхээ хөдөлмөр шингэсэн 10 төгрөгийг аавынхаа хөөрөгтэй хамт энгэртээ хадгалж эх дэлхийгээ тойроод ирсэн монгол хүү сансарт ниссэн түүх өнө мөнх гэгээнээр дурсагдсаар л.
 



Монгол хүн сансарт ниссэн өдөр. Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлагын гэрэл зурагчин С.Батсүх
 
                                                                                                                      В.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.