Эверестийн оргилд гарсан хөгжлийн бэрхшээлтэй “анхны” эмэгтэй
Дэлхийн хамгийн анхны, сонин содон басхүү хачирхалтай мэдээллийг хүргэдэг "Хамгийн хамгийн" булангаараа энэ удаад "Эверестийн оргилд гарсан хөгжлийн бэрхшээлтэй “анхны” эмэгтэй" болон "Сансарт ниссэн “анхны” эмэгтэй " нарын тухай сонирхолтой мэдээллийг уншигч бүсгүйчүүддээ хүргэе.
Эверестийн оргилд гарсан хөгжлийн бэрхшээлтэй “анхны” эмэгтэй / 2013
Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд гарсан хөгжлийн бэрхшээлтэй анхны эмэгтэй нь Энэтхэгийн тамирчин Арунима Синха юм. Тэрээр гар бөмбөгийн спортын тамирчин байсан бөгөөд 2011 онд галт тэрэгний осолд орсноор ийнхүү тахир дутуу болжээ. Түүний амийг аврахын тулд эмч нар нэг хөлийг нь тайрахаас өөр аргагүйд хүрч тэрээр хиймэл хөлтэй болсон байна. Арунимагийн хэлснээр цүнхийг нь булаахаар оролдсон гэмт хэрэгтнүүдээс биеэ хамгаалах гэж байгаад ийм байдалд хүрсэн ч хэргийг амиа хорлолт гэж үзэн хүчингүй болгосон байдаг аж. Анх удаа хиймэл хөлтэй бүсгүй Эверестийн оргилд хүрсэн гайхамшигт энэ явдлыг 2013.05.21-ний өдөр тунхагласан ба тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан спортын төв байгуулахаар тун завгүй ажиллаж байгаа гэнэ.

Сансарт ниссэн “анхны” эмэгтэй / 1963
ОХУ-ын инженер, сансрын нисгэгч Валентина Владимировна Терешкова нь хүн төрөлхтнөөс хамгийн анх огторгуйн уудамд хөөрсөн анхны эмэгтэй юм. “Восток - 6” хөлгийн багт орох хүсэлтээ илгээсэн 400 гаруй мэргэжилтнүүдээс сонгогдсон таван хүний нэг байсан тэрээр 1937 онд төржээ. Түүний сансарт ниссэн өдөр нь 1963.06.16-ны өдөр байсан ба дэлхийг 48 удаа тойрч, огторгуйд 2 өдөр 23 цаг 12 минутыг өнгөрүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.