Өргөн шанааг будалтаар багасгах арга

Хэрвээ та өргөн шанаатай бол хацар өнгөлөгч хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та хамгийн тэгш хэмт нүүрний хэлбэр буюу зууван царайтай болох боломжтой. Хацрын яс томтой,  өргөн шанаатай бүсгүйчүүд доорх зөвлөгөөг дагаарай...


Хэрвээ таны шанаа овгор бол нүүрнийхээ зөвхөн хотгор хэсгийг будах хэрэгтэй



 Хацрыг тослогтож гялалзуулахгүй байх. Ингэхийн тулд хуурай пүдр тавьж байх, тосон биш усан суурьтай тос хэрэглэх, мөн тос уугч цаас ашиглана.

 Хацар өнгөлөгчийг хацарны дунд хэсэгт түрхэх

 Хацар өнгөлөгчгүй үед бусад хүний нүдэнд хамгийн түрүүнд том хацрын яс тусдаг. Тиймээс зөв тавьсан хацар өнгөлөгч нүүрний хэлбэрийг засаж өгнө.



Ази эмэгтэй болгон өндөр нарийн хамар мөрөөддөгтэй адил, европ эмэгтэйчүүд том хацрын ястай болох гэж хүсдэг
,

Тиймээс ч Америкт хацрын ясыг өндөр харагдуулах гэж силикон хийдэг хагалгаа элбэг байдаг. Гадаад сайтуудаар нүүр будахыг заасан хичээлүүд, гэрэл сүүдэрийн заавар нь ихэвчлэн хацрын ясыг өндөр харагдуулах будалтууд байдаг тул тэдгээр зөвлөгөөг дагахдаа бодолтой байх нь зөв. Хацрын хамгийн өндөр хэсэг дээр сүүдэр тавьж өгнө. Сайн уусгахаа та мартуузай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
gims (202.72.245.170) 2014-03-27 19:43:30
okook