Мадонна дөрөв дахь киногоо хийхээр төлөвлөжээ

Хэсэг хугацаанд нам жим байсан дуучин Мадонна энэ удаад дуучны хувьд бус харин найруулагчийн үүднээс олны анхаарлыг татаж байгаа ажээ. Тэрбээр зохиолч Ребекка Уокерын “Адэ Хайр дурлалын түүх” романаас сэдэвлэн кино бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Киноны продюссерээр Брюс Коэн ажиллажээ. Уг кинонд Америкийн нэгэн коллежийн оюутан охин Кени Улсад Адэ нэртэй нутгийн суахили омгийн хөвгүүнд дурлаж байгаа талаар гардаг бөгөөд тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх бөгөөд нэг л өдөр гэрлэхээр шийддэг. Харамсалтай нь, тэдний төлөвлөгөө биелэхгүй.

Учир нь тэдний харьцаанд тус улсад өрнөх Иргэний дайн саад болдог байна. Ийнхүү дуучин бүсгүй дөрөв дахь киногоо хийхээр төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







