Жүжигчин QUEEN LATIFAH ба түүний уран бүтээл

Тэрээр 1970 оны 3 дугаар сарын 18-нд төржээ. Латифаг 10 настай байхад түүний эцэг эх нь салсан байна. Түүний хүүхэд нас Нью Жерсейгийн Нэваркад өнгөрчөө.

18 настайдаа буюу 1988 онд түүний охидын хамтлаг бийт бокс хийж мөн хип хоп дуулснаар урлагт анх хөл тавьжээ. 2003 оноос эхлэн тэр жазз урсгалаар ганцаараа бие даан уран бүтээлээ хийж эхэлжээ.

2004 онд тэрээр жазз, урсгалаар The Dana Owens Album нэртэй альбомоо олны хүртээл болгосон байна. Кьюн Латифа 1991 оноос эхлэн кинонд тоглож эхэлжээ. Тэрээр 30 гаруй кинонд туслах болон гол дүр бүтээсэн бөгөөд мөстлөгийн үе хүүхэлдэйн киноны Эллигийн дүрд дуу оруулсан байна.

Латифа 2008 онд эргэн хип хоп урсгалаар дуулах болжээ. Тэрээр хэд хэдэн цомог гаргаж амжсан байна.

1989 онд All Hail The Queen цомгоо гаргаж байсан бөгөөд 2008 All Hail The Queen 2 цомгоо гаргажээ. Жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч Кьюн Латифа ихэвчлэн инээдмийн төрлийн кинонд тоглодог юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







