Шингэн нүд хүрээлэгч контур-ыг яаж хэрэглэх вэ?



1. Шингэн контур хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. Үүний дараагаар контур зурахын өмнө багсны будгаа тохируулна. Мөн зовхиндоо тень эсвэл, хуурай пудр түрхэж контурын тогтцыг сайжруулах хэрэгтэй.

2. Аль болох сормуусны угтай ойрхон нарийн зураас татаарай. Ингэхдээ нүдний дотоод буланд эхлэх хэрэгтэй.

3. Контур тавихдаа олон дахин таслалгүй нэг үргэлжилсэн шугамаар зурж нүдний төгсгөл хүргэ. Хэрэв зурсан контур чинь хэт нарийн санагдаад байвал эхний шугамынхаа яг дээгүүр дахин контур зурж арай өргөн болгоод үзээрэй.

4. Контураа хаттал нь нүдээ нээх хэрэггүй бөгөөд богино нүдтэй бол контураа бага зэрэг нүднээсээ илүү гаргаж будаарай.
5. Эцэст нь илүү гарсан хэсгүүдийг хөвөнтэй модоор хөнгөн дарж арчиж цэвэрлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.