Тарагтай бялуу хийцгээе бүсгүйчүүд ээ




Гэр бүлийнхэндээ зориулж Тараган торт хийгээрэй. Хамгийн эрүүл зөв хооллолт байх болно шүү. Ингээд орц болон хийх аргыг толилуулъя. 
 

Үндсэн орц:
700 мл тараг
300 мл цөцгий
20 гр желатин
200 мл сүү
200-220 гр печень 
100-120 гр хайлуулсан масло.
 

Ингээд орц, найрлагаа хэрхэн хийх талаар дарааллаар нь бичвэл:
 

1. 20гр ууттай желатинаа 100мл хүйтэн сүүнд хийгээд 30-40 минут дэвтээнэ.
 

2. Желатинаа дэвтээж байх хоорондоо 200-220 гр печенээ нухна, миний хувьд миксернийхээ бутлагчаар бутлахаар ширхэггүй болдог. Буталсан печень дээрээ 100-120 гр хайлуулсан маслоо нэмээд зуурахад тортны маань суурь бэлэн боллоо. Энэ бэлдэцээ хэвнийхээ сууринд хийж сайн дарж чигжээд хөргөгчиндөө хийнэ.
 

3. 700 гр тараг 300 гр цөцгий хоёроо хольж асгарахааргүй мөн плиткэн дээр халааж болохоор саванд хийгээд сайтар холихын тулд сайн миксердээрэй, тэгээд өөрийнхөө амталгаагаар элсэн чихэр хийхэд болно.
 

4. Дэвтсэн желатин маань одоо буржгар болоод томорсон байгаа, түүнийгээ мөн дахин 100 мл сүүнд хийж плиткэн дээрээ уустал нь халаана, хайлах хүртэлнь сайн хутгаарай, буцалгаж болохгүй шүү, бүүр ширхэггүй болтлоо хайлсан үедээ сүү нь өтгөндүү болдог.
 

5. Тараг цөцгийн холимог хуруу дүрэхэд бүлээхэн байхаар халаана, их халаавал тараг, цөцгийн холимог маань хэт шингэн болно шүү.
 

6. Одоо бүлээсгэж халаасан тараг цөцгийн зуурмаган дээрээ хайлуулсан бүлээн желатинаа нэг гараараа бага багаар гоожуулангаа нөгөө гараараа зуурмагаа сайтар миксэрдэнэ.
 

7. За ингээд тараг, цөцгий, желатины зуурмагаа хөргөгчинд хийсэн печеньтэй суурин дээрээ хийнэ, 2-3 цагийн дараа тараг нь бэхжиж цэлцгэнүүр хэлбэртэй болж эхлэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bagi (103.23.51.5) 2014-04-13 14:42:23
желатин гэж юу юм бэ ямар юм байдын хэлээд өгөөч
zul (81.223.205.133) 2014-04-11 17:07:51
jelatin gj yu yum be