Дуучин Рианна жирэмсэн болсон уу?




Барбадоссын од бүсгүй Рианна жирэмсэн болсон байж магадгүй гэнэ. Дуучин бүсгүй тамхи татахаа болиод зогсохгүй өөрийн хайртай марихуан хар тамхийг ч хэрэглэхээ больсон тул ийм яриа гарах болжээ. Тэр бүү хэл, Рианна хатуу дарсыг балгахаа болив. Иймд хүмүүс түүнийг бие давхар болсон гэж ярилцах болсон аж. 

Дуучин бүсгүй согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэгддэг үйл ажиллагаануудад оролцохоос татгалзах болсон гэнэ. Хэрэв Рианна жирэмсэн бол хүүхдийнх нь эцэг хэн байж таарах вэ гэсэн асуулт урган гарна. Саяхныг хүртэл Ри бүсгүй Крис Браунтай үерхэж байсан бөгөөд рэппер эр Дрэйктэй дотносоод хэдхэн сар болж байгаа билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.