Виктория Бекхэм реалити шоуны од Ким Кардашианы хуримын даашинзыг хийхээс татгалзав

Алдартай дизайнер Виктория Бекхэм реалити шоуны од Кимийн хуримын даашинзыг хийхээс татгалзжээ. Реалити шоуны од Ким Кардашиан удахгүй тансаг хурим хийх гэж байгааг сонсоогүй хүн  бараг байх биз. Уг нь Ким хуримынхаа өдөр олон даашинзаар гоёхыг хүсэн Их Британий дизайнер, дуучин Виктория Бекхэмд ханджээ. Гэтэл Виктория ажил ихтэй гэж шалтаглан энэ захиалгаас татгалзсан аж.



“Ким амьдралынхаа хамгийн чухал өдөр Виктория Бекхэмийн гараар хийсэн даашинз өмсөхийг хүссэн. Гэвч Виктория зөвхөн хатан хааны гэр бүл болон дээдсийн хүрээлэнгийнхэнтэй л харьцдаг юм байна. Иймээс тэр реалити шоу зэргээр алдаршсан хоёрдугаар зэргийн одтой харьцахаас татгалзсан” гэж Кимд ойрын нэгэн эх сурвалж мэдээллэжээ.




Түүнчлэн Ким, Канье хоёр нийт 3 удаа хуримлахаар төлөвлөжээ. Эхний, маш даруухан хурим саяхан Лос-Анжелест болсон. Дараагийн тансаг хурим Парис орчмын эдлэнд болох бөгөөд түүн дээр л Ким олон даашинз сольж өмсөн, дэлхийг донсолгох юм байх. Харин 3 дахь хуримын талаар мэдээлэл хараахан гараагүй байгаа ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.8) 2014-05-08 18:02:13
ene zawxai xuuxen yun tom moroodog yum be tegelgui de
haha (180.149.80.121) 2014-05-07 16:48:50
tegiishdee kim yun uuriiguu tom sanatsiin chi bol sharuudad zugeer hartai suusan tsagaach ***** hench bish