Ким Юна албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдэв бичлэг
Хөнгөн атлетикийг спортын хатан хаан хэмээн өргөмжилдөг бол уран гулгалтыг спортын үзэсгэлэнт, эрх танхил гүнжийн нэг бол Өмнөд Солонгосын тамирчин, олимпийн аварга Ким Юна юм.
Ванкуверийн олимпийн аварга, Сочигийн олимпийн мөнгөн медальт, Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна 18 жилийн спортын замналаа дуусгаж байгаагаа өнгөрсөн даваа гарагт албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр шүтэн бишрэгчдийнхээ өмнө сүүлчийн удаа үзүүлбэрээ үзүүлж, салах ёс гүйцэтгэжээ.

Тамирчин гэдэг утгаараа хамгийн сүүлд мөсөн дээр гарч байгаа Кимийн сүүлийн гулгалт Сөүлийн Олимпийн паркийн мөсөн талбайд болсон юм. Тэрбээр Солонгос төдийгүй гадаадад ч маш алдартай. Түүний сүүлчийн үзүүлбэрийн тасалбар тэр дороо борлогдож, танхим дүүрэн үзэгчдийг цуглуулсан гэнэ.


"Би албан ёсоор зодог тайлж байна. Энэ бүх хугацаанд би маш их аз жаргалтай байсан" гэж Ким Юна арай ядан нулимсаа барьж, хэлсэн байна. Сүүлчийн үзүүлбэртээ “Баяртай гэж хэлэх цаг нь болсон” нэртэй аялгуу сонгожээ. Тэрбээр хэлэхийг хүсч байгаа бүх зүйлээ энэ хөгжим болон үзүүлбэртээ тусгасан гэжээ.


"Би одоо сайн амрахыг хүсэж байна. Энэ шоунд бэлтгэхийн тулд маш завгүй байлаа. Спортын замналынхаа туршид би маш их хайр, хүндлэл, дэмжлэг мэдэрсэн" гэж Ким даруухнаар хэлсэн байна.

gogo.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






